К-Попыг үндэслэгч И Сү Ман 100 сая воныг Улсын онцгой комисст хандивлалаа

2023 оны 7 сарын 10

Arslan.mn

Солонгосын хөгжмийн К-поп урсгалыг үндэслэгч, продюссер И Сү Ман Азийн алдартнуудын хамт Монгол Улсад мод тарих арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөсөн байна.

Харин үргэлжлэн орсон борооны улмаас Улаанбаатар хот үерийн аюулд орж, олон айл өртсөнийг сонсоод мод тарих арга хэмжээнд зарцуулах мөнгийг үерийн хор уршгийг арилгах, хойшлуулашгүй сэргээн босгох, хохирол амссан иргэдэд тусламж үзүүлэхэд зориулан хандивлахаар болжээ.

Тэрбээр энэхүү хандиваа “Гамшгийн эсрэг мод тарих хандив” гэж нэрлэсэн бөгөөд 100 000 000 воныг Улсын онцгой комисст төлөөлөгчөөрөө дамжуулан хүлээлгэн өглөө.

Мөн “Мод нь өөрөө голын усыг үерлэхээс хамгаалж өгдөг ач тустай. Би энэхүү хандиваараа дамжуулан мод тарих нь ямар ач холбогдолтой, ямар хэрэгтэй юм бэ гэдгийг хүмүүст ойлгуулах, хүн бүр модыг хайрлан ургуулж, арчилж, байгаль дэлхийгээ авраасай хэмээн уриалахыг хүсч байна” гэсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
9
haha an post
1
wow an post
yay an post
2
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
1
648898
36 эможи

Ахмад
2023-07-12 10:15
Үерийн аюулд өртсөн хүмүүсд л өгөх л чухал шүү дээ , хулгайлж луйвардаж цадаж ханадаггүй хүмүүсийн гар орох болв уу
Зочлогч
2023-07-11 18:05
Манай мөнгө цохигсод,төрийн банкнаас зээл аваад гэмгүй гарсан нөхөд Улсын онцгой комисст цөөхөн хэдэн төгрөг хандивлах байлгүй дээ!!??!!
Бархүү
2023-07-11 10:26
Талархаж байна шүү, Танд ! Монголын ард түмний өмнөөс
Зочин
2023-07-10 22:25
Ээ наад мөнгө чинь хулгайчийн хармаанд л орох бх даа
keyboard_arrow_up