В.ПУТИН: “Вагнер” цэргийн хувийн компанид амласан амлалтаа биелүүлнэ

2023 оны 6 сарын 27

Arslan.mn

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин зургаадугаар сарын 24-ний өдөр бослого гаргахыг оролдсон үйл явдлын талаар дахин мэдэгдэл хийж, нөхцөл байдлыг шийдвэрлэхэд тусалсан бүх хүнд талархал илэрхийлэв.

Тэрбээр уг үйл явдлын үеэр эв нэгдэлтэй, эх оронч байсанд ард иргэддээ мөн талархал илэрхийлсэн байна. Түүнчлэн цус урсахаас урьдчилан сэргийлэх бүх арга хэмжээг яаралтай авснаа хэлж, цэргийн алба хаагчид, хууль сахиулах байгууллагуудын ажилтнуудын эр зоригийг онцлон тэмдэглэжээ.

Мөн “Вагнер” цэргийн хувийн компанид амласан амлалтаа биелүүлнэ гэдгээ мэдэгдсэн байна. В.Путиний мэдэгдэл 5 минут 12 секунд үргэлжилжээ. Оросын төрийн тэргүүн сүүлийн өдрүүдэд энэ сэдвээр хоёр дахь удаагаа мэдэгдэл хийсэн нь энэ юм. Эхнийхийг тэрбээр зургаадугаар сарын 24-ний бямба гаргийн өглөө хийсэн билээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
648482
0 эможи

keyboard_arrow_up