БНХАУ-д үйлдвэр шатаж, 40 орчим хүн АМИА АЛДЖЭЭ

2022 оны 11 сарын 22

Arslan.mn

БНХАУ-ын Хэнань мужийн Аньян хотын өндөр технологижсон бүсэд үйл ажиллагаа явуулдаг үйлдвэрт өчигдөр орой 16:22 цагт гал гарсан дуудлага иржээ. Гал сөнөөгчид дуудлагын дагуу цаг алдалгүй ирсэн ч галын улмаас 36 хүн амиа алдаж, 2 хүн сураггүй болсон байна.

Түймэр хотын Вэнфэн дүүргийн Кайшинда хувцас үйлдвэрлэл, худалдааны компанийн байранд гарчээ. Түргэн тусламж, гал унтраах 60 гаруй тээврийн хэрэгсэл түймэр гарсан газарт ажиллаж, 300 орчим гал сөнөөгч шөнө 23 цагт бүрэн унтрааж чадсан байна.

Үйлдвэр шатахад гэм буруутай байж болзошгүй сэжигтнүүдийг баривчлан саатуулсан тухай эрх баригчид мэдээлсэн ч илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй ажээ. Хятадад барилгын чанар стандартыг сул мөрддөг учраас аж үйлдвэрийн осол гэмтэл их гардаг.

Өнгөрсөн зургадугаар сард Шанхай хотод химийн үйлдвэрт дэлбэрэлт болж нэг хүн амиа алдсан. Мөн өнгөрсөн жил Шиюань хотод хий дэлбэрч, 25 хүн амь эрсэдсэн юм. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
642575
0 эможи

keyboard_arrow_up