ВИДЕО: Путин зэвсгийн үзэсгэлэн үзэж, найрал дуучид дайны тухай ДУУ ДУУЛЖ өгөв
Мягмар гарагийн үдэш Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Улаан талбай дээр ирж, Москвагийн батлан хамгаалахын түүхийн сэдэвт музей үзсэн талаар Кремлийн хэвлэлийн алба мэдээлжээ.
Оросын Ерөнхийлөгч Улаан талбай дээр дэлгэсэн Аугаа их эх орны дайны үеийн 60 орчим цэргийн техникийг үзэж сонирхсон гэнэ. Түүнийг талбай дээр зочлох үед талбайг бүрэн хааж, Ерөнхийлөгчийг хамгаалалтынхан болон цөөн сэтгүүлч дагалдан явсан бөгөөд эрэгтэй найрал дуучид Путинд зориулан "Ариун дайн" дууг дуулжээ.
Коммерсант агентлагийн мэдээлснээр, энэ үзэсгэлэн Аугаа их эх орны дайны үеэр Москваг хамгаалж байсан арга хэмжээ болон 1941 оны 11 дүгээр сарын долооны өдөр зохион байгуулагдаж байсан парадын 81 жилийн ойд зориулсан гэнэ.