ВИДЕО: ОХУ-ын сөнөөгч, бөмбөгдөгч онгоц орон сууцны хороололд унаж, 6 хүн амиа алдаж 25 хүн шархаджээ

2022 оны 10 сарын 18

Arslan.mn

ОХУ-ын Өмнөд холбооны тойрогт багтах Краснодарын хязгаарын Ейск хотод Су-34 сөнөөгч бөмбөгдөгч онгоц орон сууцны хороололд унаж сүйрчээ.

Онгоц унасан газарт томоохон хэмжээний гал түймэр гарч, сумнууд нь тэсэрсэн байна. Олон нийтийн сүлжээнд тавьсан бичлэгүүдээс харахад дэлбэрэлтийн чимээ сонсогдож, олон давхар байрны дөрвөөс таван давхар нь галд автсан байна.

Хөөрөх үед хөдөлгүүрийн нэг нь шатсаны улмаас осол болсон бөгөөд унасан газраа онгоцны түлш шатаж, гал гарсан гэж Оросын Батлан ​​хамгаалах яам мэдэгджээ. Албаны мэдээллээр тус онгоц сургалтын нислэг хийж байсан бөгөөд өндрөө авах үедээ осолдсон байна. Онгоцны багийнхан өөрсдийгөө аварч чадсан ч ослын улмаас зургаан  хүн амиа алдаж, 25 хүн шархаджээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
641471
1 эможи

keyboard_arrow_up