Владимир Путин: Энэ бол дэд бүтцийн чухал байгууламжуудыг устах зорилготой ТЕРРОРИСТ ХАЛДЛАГА
Крымийн гүүрийг Украины аюулаас хамгаалах алба дэлбэлсэн гэж ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр мэдэгджээ.
Тэрбээр ОХУ-ын мөрдөн байцаах товчооны тэргүүн Александр Бастрыкинтай уулзахдаа ингэж хэлсэн байна.
“Энэ бол Оросын иргэний зориулалттай дэд бүтцийн чухал байгууламжуудыг устах зорилготой террорист халдлага гэдэг нь эргэлзээгүй. Үүнийг зохион байгуулагч, гүйцэтгэгч, ашиг хүртэгч нь Украины аюулаас хамгаалах алба юм” гэж Путин энэ үеэр хэлжээ.
Халдлагыг зохион байгуулахад Оросын иргэд, гадаад улс орнууд тусалсныг Бастрыкин энэ үеэр бас хэлсэн байна.
Халдлагад ашигласан шатахуун тээвэрлэгч автомашин өмнө нь Болгар, Армени, Гүрж, Умард Осет, Краснодарын хязгаараар зорчсон баримтыг илрүүлснээ тэр Путинд мэдээлжээ. Бямба гарагийн өглөө Крымийн хойгийг ОХУ-ын эх газартай холбодог гүүрэнд хүчтэй дэлбэрэлт болж, авто замын нэг урсгал нь эвдэрч, нурсан юм.