Орос цэргийн албан хаагчдаа ДАЙЧИЛГААНД БЭЛДЭЖ эхэллээ

админ
2022 оны 9 сарын 22

Arslan.mn

Оросын Жанжин штабын газар, Батлан хамгаалахын яамнаас санал болгосны дагуу ОХУ хэсэгчилсэн цэргийн дайчилгаагаа өчигдрөөс эхлүүлэхээр болсноо зарлалаа. Тодруулбал, Украины цэргийнхэн Оросын хилийн бүс рүү дайрч, чөлөөлөгдсөн бүс нутгууд руу довтолж байгаа учир цэргүүдийн нөөцийг бүрдүүлж, тоог нь нэмэгдүүлэх шаардлагатай хэмээн ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин лхагва гарагт мэдэгдсэн гэж Оросын төрийн мэдлийн “tass.com” сайт мэдээллээ. Ингэхдээ цэргийн алба хааж байсан цэргүүдээ ур чадварын сургалтад хамруулахаар болсон байна. Хэсэгчилсэн  гэдэг нь армийн бэлтгэл хүчийг буюу зөвхөн цэрэгт алба хааж байсан иргэдийг дайчлахаар болсонтой холбоотой нэр томьёо юм байна. Эдгээр нөөц цэргүүд болон Донбассын сайн дурын ажилтнууд гэрээт цэргийн албан хаагчидтай ижил эрх эдлэх юм.

Энэ үеэр В.Путин “НАТО дэвшилтэт систем, нисэх онгоц, хөлөг онгоц,  хиймэл дагуул ашиглан Оросын өмнөд хэсэгт тагнуулын ажиллагаа явуулж байна. Цэргийн дайчилгааны зорилго нь эх орон, тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдал, хүн ардын аюулгүй байдлыг хамгаалах юм. Хэрэв манай улсын газар нутгийн бүрэн бүтэн байдалд аюул учруулбал эх орон, ард түмнээ хамгаалахын тулд бид байгаа бүх боломжоо ашиглана. Энэ бол хоосон яриа биш. Эх орныхоо газар нутгийн бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнол, эрх чөлөөг хамгаална. Байгаа бүх боломжоо ашиглана гэдгийг давтан хэлье” гэж ярьжээ.

Цэргүүдийн бэлтгэхэд шаардлагатай санхүүгийн болон бусад хэрэгслээр Оросын эрх баригчид бүрэн хангах зарлигт гарын үсэг зурсан байна. Үүнээс гадна Орост нэгдэх эсэх санал асуулга энэ долоо хоногийн сүүлээр Донецк, Луганск, Херсон, Запорожьед болох тов гарчээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
640629
2 эможи

keyboard_arrow_up