ОХУ хоригдлуудад эрх чөлөө, мөнгө амлан ДАЙНД ЯВУУЛЖ байна
Оросын эрх баригчид бүх нийтийн цэрэг татлага зохион байгуулж чадахгүй байна. Хэрвээ ийм үйлдэл гаргавал олон нийтийн эсэргүүцэлтэй тулна гэсэн болгоомжлол бий. Тавдугаар сард “The Moscow Times” сонин эрх баригчид дайнд сайн дураар явах эрчүүдэд $5.200-той тэнцэх нэг удаагийн мөнгөн шагнал амлаж байгаа тухай мэдээлж байв. Гэтэл Кремль шоронгийн ялтнуудад эрх чөлөө, эд баялаг амлаж дайнд явуулж буй нь батлагджээ. Украинд аймшигт, цус урсгасан довтолгоо 6 сар явуулсаны дараа энгийн армийн хүч суларчээ. Сар гаруй үргэлжилсэн мөрдлөгийн үр дүнд CNN агентлаг Орос хоригдлууд болон төрөл төрөгсөд, найз нөхөдтэй нь ярилцсан байна. Барууны орнуудын мэдээллээр дайралт эхэлснээс хойш Оросын 75.000 орчим цэрэг амь үрэгдэж, шархаджээ (Кремль үүнийг үгүйсгэсэн). Нэрээ нууцалсан хоригдол хэлэхдээ:
"Долдугаар сард хувийн цэргийн компанийн үл мэдэгдэх этгээдүүд шоронд ирсэн. Тэд дайнд явсанаар 6 сарын дараа өршөөл үзүүлэх, сард 100.000-200.000 рублийн шагнал санал болгосон. Энэ саналыг хүлээн авч хөтөлбөрт хамрагдвал Ростов мужид хоёр долоо хоногийн сургалтад сууна гэсэн. Нийт 50 хоригдол сонгон шалгаруулах ёстой ч 400 хоригдол хүсэлт гаргасан гэж сонссон"гэжээ. "Сүүлийн гурван долоо хоногт [7-р сард] Оросын мянга мянган хоригдлыг элсүүлж, дайнд илгээх төслийн маш том давалгаа гарч байна" гэж хоригдлуудыг хамгаалах Gulagu.net группын тэргүүн Владимир Осечкин хэлэв.
В.Осечкин хэлэхдээ:
"Цэрэг татахдаа нас барвал гэр бүлд нь таван сая рубль (82.000 доллар) олгоно гэж амалсан байна. Гэвч энэ нь ямар ч баталгаа байхгүй, бодит гэрээ байхгүй. Энэ бол хууль бус зүйл"гэжээ.
Хоригдлуудыг Украины байрлалын галыг татахын тулд өгөөш болгон ашиглаж, Оросын энгийн армид хариу цохилт өгөх боломж бүрдүүлдэг гэж В.Овечкин таамаглаж байна. "Тэд эхлээд явж, Украины арми тэднийг хараад цохилт өгдөг. Дараа нь Оросын цэргүүд Украинчууд хаана байгааг хараад, тэр газрыг бөмбөгддөг" гэж тэр хэлэв. CNN аль хэдийн фронт руу илгээгдсэн хоригдлуудын хамаатан садны руугаа солилцсон чат мессежийг баримт болгон нийтэлжээ.