Их-7 ОХУ-ыг буруушаалаа

2014 оны 3 сарын 03

Их найм буюу дэлхийн томоохон найман орнуудын дунд ОХУ багтдаг. Тэгвэл Их-7 буюу ОХУ-аас бусад улс нь өнөөдөр Москвагийн үйлдлийг буруушаалаа. Дэлхийн томоохон найман улсын хамтын уулзалт ирэх зургаадугаар сард ОХУ-ын Сочи хотод болох гэж байгаа юм. Гэвч энэ хооронд Европын холбооны гадаад харилцааны сайд нар Брюссельд шуурхай зөвлөгөөн зохион байгуулж эхэллээ. ОХУ-ын цэрэг армийн үйлдэл энэ өдрүүдэд Украины Crimean муж руу ойртоод байгаа юм. Харин үүнтэй холбоотойгоор Украины цэрэг арми бэлэн байдалд шилжсэн бөгөөд тус улсын Дотоод хэргийн сайд “ОХУ дайн зарлалаа” хэмээн мэдэгдээд байгаа юм. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
620
0 эможи
keyboard_arrow_up