Хойд Солонгос дахин пуужин харвав

2014 оны 3 сарын 03

Өмнөд Солонгос, АНУ-ын армийн хамтарсан сургуулилттай Хойд Солонгос дахин богино зайн пуужингууд харваж эсэргүүцлээ илэрхийллээ. Энэ талаар Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яамны мэдээлснээр, Пхеньян 500 км зайд тусах пуужингуудыг зүүн эргээсээ харвасан байна. Тус улс өнгөрсөн долоо хоногт мөн ойрын зайн дөрвөн пуужин харваж дургүйцлээ илэрхийлсэн юм. Хойд Солонгосын зүгээс өмнөдийг дайнд бэлтгэж өдөөн хатгаж байна хэмээн АНУ-тай хамтарсан сургуулилтаа цуцлахыг шаардсан ч талууд өнгөрсөн сарын 24-нд сургуулилтаа эхлүүлсэн юм. Хоёр хэсэгтэй сургуулилтын нэг нь энэ сарын 6, нөгөөх нь дөрөвдүгээр 18 хүртэл үргэлжлэх юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
616
0 эможи
keyboard_arrow_up