Казахстанд нэг сарын хугацаанд ОНЦ БАЙДАЛ зарлав

2020 оны 3 сарын 16

Arslan.mn

Ням гарагт Казахстаны Ерөнхийлөгч Кассым-Жомарт Токаев коронавирусийн дэгдэлттэй холбогдуулан Бүгд найрамдах улсад онц байдал тогтоох тухай зарлигт гарын үсэг зурав.

Онц байдал нь гуравдугаар сарын 16-наас эхэн 4-р сарын 15 хүртэл нэг сарын хугацаанд үргэлжлэх аж.

Мөн Ерөнхийлөгчийн дэргэд онцгой байдлын улсын комисс байгуулна.

Энэ хугацаанд

  • худалдааны төв, үзвэр, үзэсгэлэн худалдаа зэрэг хүн олноор цуглах объектуудын үйл ажиллагааг түр зогсоох,
  • олон нийтийн арга хэмжээ, гэр бүлийн ёслолыг хориглох, 
  • нийтийн хэв журам сахиулах, төрийн болон стратегийн чухал газрууд, түүнчлэн хүн амын амьжиргаа, тээврийн үйлчилгээний үйл ажиллагааг хангах объектыг хамгаалах тухай Ерөнхиийлөгчийн зарлигт тусгажээ. 

Мөн дипломат албаны ажилтнуудаас бусад иргэдийг бүх төрлийн тээврийн хэрэгслээр Казахстан улсын нутаг дэвсгэрт нэвтрэх, гарахыг хязгаарлаж байна.

Өнөөдрийн байдлаар тус улсад халдварын зургаан тохиолдол бүртгэгдээд байгаа билээ.

Эх сурвалж: almaty.tv
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
614860
1 эможи
keyboard_arrow_up