Путин онгоцны ослыг улстөрийн зорилгоор ашиглаж буйг эсэргүүцлээ

2014 оны 7 сарын 22

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн долоо хоногт Зүүн Украйнд осолдсон онгоцны ослыг улстөрийн зорилгоор ашиглаж буйг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэдэгдлээ. Олон улсын шинжээчдийн баг ослын шалтгааныг олж тогтоох зорилгоор Украйнд очсон боловч босогчид ослын газар луу нэвтрүүлэхээс татгалзсаар байна. 
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Зүүн Украйнд осолдсон МН17 онгоцны ослын шалтгааныг олж тогтоохын тулд олон улсын нийгэмлэгтэй хамтран ажиллана гэж мэдэгдлээ. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Малайзын иргэний агаарын тээврийн онгоцыг Оросоос салан тусгаарлагчдад өгсөн пуужингаар унагаасан гэж мэдэгдсэний дараа Путин байр сууриа илэрхийллээ. 

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, “Хэрвээ Украйны арми зургадугаар сарын 28-нд Зүүн Украйнд цэргийн ажиллагаагаа эхлүүлээгүй бол ийм гамшигт осол тохиолдохгүй байсан. Энэ ослыг улстөрийн зорилгоор ашиглах эрх байхгүй” гэжээ. Өчигдөр НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл Оросын талыг дэмжигч босогчдод хандан олон улсын шинжээчдийн багийг ослын газарт саадгүй нэвтрүүлэхийг шаардсан тогтоол баталсан. Путин онгоцны ослоор хамгийн олон иргэнээ алдсан Нидерландын Ерөнхий сайд Марк Руттетэй утсаар холбогдож ослын шалтгааныг олж тогтоох чиглэлээр хамтран ажиллана гэж амласан байна. Босогчид өнгөрсөн Ням гарагт ослын газраас олсон 200 орчим хүний цогцсыг тусгай хөргөх төхөөрөмж бүхий вагонд ачсан бөгөөд олон улсын шинжээчдийн багийг ирэх хүртэл вагонд хадгална гэж мэдэгдэж байна. 
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
6125
0 эможи
keyboard_arrow_up