Татарчууд “Крым бол Украин” гэсэн уриан дор жагслаа

2014 оны 3 сарын 03

Крым дэх Татарчууд “Крым бол Украин” гэсэн уриан дор жагсав. Жагсаалд оролцож буй жагсагчид “Орос улсыг гараа татахыг сануулж, НҮБ болон АНУ-ыг туслалцаа үзүүлэхийг хүссэн” тухай “AFP” агентлаг мэдээллээ. Энэхүү жагсаалд 2000 гаруй татарчууд өөрсдийн байр суурийг илэрхийлж, нэг уриан дор нэгджээ.

Оксфордын их сургуулийн профессор Гвендолин Сассе “Өнөөгийн хямрал нь 20 жилийн өмнөх үеийг санагдуулж байна. Тэгэхдээ, Крымийг тусгаарлах талынхан  тэр үеийнх шиг зохион байгуулалтгүй бүдүүлэг биш байгаад баяртай байна” хэмээн хэлжээ. Москвад хойгийг нэгтгэх тодорхой төлөвлөгөө байхгүй ч гэсэн байдалд нөлөөлөх өөр хэрэгсэл байгаа гэж ажиглагчид үзжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
611
0 эможи
keyboard_arrow_up