НҮБ-т Оросууд тогтоолын төслөө танилцууллаа

2014 оны 7 сарын 21

 ОХУ хэрэв Украйн зүүн хэсэгт малайзын Boeing онгоц сүйрсэн талаарх Оросын тогтоолын төсөлд олон улсын байгууллага мөрдлөгийг алагчлахгүй явуулах талаар тусгагдсан бол НҮБ-ын тогтоолыг дэмжинэ гэж бүх дэлхийн олон улсын байгуулагад Оросыг төлөөлсөн Виталий Чуркин сэтгүүлчдэд даваа гаригт мэдэгдлээ.

 

    Урьд өмнө  НҮБ-ын АЗ-дээр сүйрлийг олон улсын байгууллага алагчлахгүй явуулах шаардлагатай талаар мэдэгдэж байсан.” Энэ тогтоолд бидний хүсч байгаа нь чухам энэ, хэрэв олон улсын мөрдлөгө алагчилахгүй л бол мэдээж бид түүнийг(тогтоолыг-ред.)  дэмжинэ-гэж Чуркин хэллээ.

 

    Гэвч Чуркины үгээр бол “зарим тодорхойгүй “ зүйл байна.Үүнд төлөөлөгч 1988 онд ираны онгоцыг АНУ сөнөөсөн талаар сануулсан. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл ОУИНБ(Олон улсын иргэний тээврийн байгууллага)-ийн ивээл доор мөрдөн байцаалт явуулахыг  шаардсан тогтоол баталсан байна. 

 

    Өнгөрсөн пүрэв гаригт малайзын нислэгийн Boeing 777 онгоц Амстердамаас Куала-Лумпур чиглэлд нисэж байгаад Украйны зүүн хэсэгт сүйрсэн билээ. Онгоцонд 298 зоригчид  байснаас бүгд амь үрэгдсэн. Киевийн засаг сүйрэлд цэргийнхэнийг буруутгасан бол тэд ийм өндөрт нисч байгаа байг устгах хэрэгсэл байхгүй гэж мэдэгдсэн билээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
6087
0 эможи
keyboard_arrow_up