Японд сүүлийн 60 орчим жил тохиолдоогүй сэрүүн зун болж байна

2019 оны 7 сарын 18

JAPAN CITY зурган илэрцүүд

Японд энэ жил ер бусын үүлэрхэг, сэрүүн зун болж байна. Сүүлийн 20 өдрийн турш хоногт гурван цаг хүрэхгүй хугацаанд нар үзэж байгаа бөгөөд цаг уурын мэдээлэл цуглуулж эхэлсэн 1961 оноос хойш хамгийн сэрүүн зунд тооцогдож байна.

JAPAN SUMMER зурган илэрцүүд

Нар үзэгдэх нь ховордож, агаарын температур буурснаас Япон даяар шинэ хүнсний ногооны гарц муудаж, үнэ нь тэнгэрт хаджээ. Тухайлбал өргөст хэмхийн үнэ 70 хувиар өссөн бол бусад төрлийн ногооны үнэ мөн хоёр оронтой тоотой тэнцэх хувиар өссөн байна.

Гэхдээ сонгино, лууван зэрэг зарим төрлийн хүнсний ногооны үнэ Токиогийн захуудад буурсан байгаа нь тэдгээрийг тариалдаг Хоккайдо аралд хэвийн зун болж байгаатай холбоотой гэнэ.

Оросын зүүн эргийн Агнуурын тэнгист үүссэн далайн шуурга хүйтэн агаарыг Японы арлуудын өмнөд хэсэг рүү нүүлгэж байгаа нь сэрүүн зун болж байгаагийн гол шалтгаан гэж цаг уурчид тайлбарлажээ.

Жил бүрийн зургаадугаар сарын сүүлээс долдугаар сарын эхэн хүртэл Японд борооны улирал үргэлжилж, өдийд өндөрлөдөг. Үүний дараа залгаад хоёр сар орчим хугацаанд эрчтэй халж, агаарын чийгшил нэмэгддэг юм.

Өнгөрсөн оны долдугаар сард агаар хэт халснаас олон хүн амиа алдаж, Токиогийн хойно орших Сайтамад Цельсийн 41.1 хэм хүрсэн нь Японы хувьд түүхэн дээд үзүүлэлт болж байжээ.

Токио 2020 олимпийн наадмыг зохион байгуулагчид болон тамирчид ирэх жил дахин ийм сэрүүн зун болоосой хэмээн хүсэж байна. Агаарын хэт халалт тамирчдын амжилт, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө гэсэн айдас байгаа юм. Японы Цаг Уурын хүрээлэн үүлэрхэг өдрүүд цаашид үргэлжилж, долдугаар сарын сүүлээр агаарын температур ердийн хэмжээндээ хүрнэ гэж таамаглажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
605943
0 эможи

keyboard_arrow_up