Шинэ ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев тангаргаа өргөжээ
2019 оны 6 сарын 13
Касым-Жомарт Токаев Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгчийн тангаргийг ард түмэндээ өргөлөө. Тангараг өргөх ёслол Тусгаар тогтнолын ордонд болсон байна.
Касым-Жомарт Токаев тангараг өргөсөн мөчөөс эхлэн үүрэгт ажилдаа албан ёсоор орсныг Казахстан улсын Үндсэн хуулийн зөвлөлийн дарга мэдэгдсэн байна. Тэрбээр баруун гараа Казахстан улсын Үндсэн хууль дээр тавин ерөнхийлөгчийн тангаргийг уншсаныхаа дараа төрийн далбааг үнэсжээ.
Токаевт Ерөнхийлөгчийн баталгаа болон бэлэн тэмдгийг Казахстаны Сонгуулийн төв хорооны дарга Берик Имашев гардуулан өгсөн байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
604728
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс