Хятад мөнгөн тэмдэгтээ шинэчилнэ
2019 оны 4 сарын 30
Хятадын Ардын банк 2019 оны наймдугаар сарын 30-наас эхлэн нэг, 10, 20, 50 юанийн цаасан мөнгө болон нэг, таван мо, нэг юанийн зоосон мөнгөө шинээр хэвлэн гүйлгээнд нэвтрүүлэхээр төлөвлөжээ.
Энэхүү шинээр хэвлэх нэг, 10, 20, 50 юанийн цаасан мөнгө нь 2005 оны 10, 20, 50 юанийн хэвлэл болон 1999 оны нэг юанийн хэвлэлтээс бага зэрэг л ялгаатай гэнэ. Мөнгөн дэвсгэртийн хэмжээ, зураг, өнгө, “Хятадын ардын банк” гэсэн банкны нэр, төрийн сүлд, брайлаар бичсэн дэвсгэртийн үнэ, хятад хэлний галигаар болон үндэстнүүдийн хэлээр бичсэн банкны нэр зэрэгт өөрчлөлт ороогүй байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
602871
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс