КАЗАКСТАН: Зургадугаар сард ээлжит бус сонгууль болно
Казакстаны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Касим-Жомарт Токаев ард түмэндээ хандаж орон нутгийн цагаар 13:00 цагт мэдэгдэл хийлээ.
Тус мэдэгдэлээр Казахстаны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Касим-Жомарт Токаев зургаадугаар сарын 9-ний өдөр ээлжит бус сонгууль зохион байгуулахаар шийдвэрлэснээ өнөөдөр ийнхүү зарлажээ.
Тэрээр төв телевизийн сувгаар ард иргэддээ хандаж үг хэлэхдээ ээлжит бус сонгуулийг чөлөөт, шударга хэлбэрээр зохион байгуулахаа амласан байна.
Казахстаны анхны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев болон парламентын танхимын дарга нар, Ерөнхий сайд болон улс төрийн намуудын удирдагчидтай зөвлөлдсөний эцэст ээлжит бус сонгууль явуулах шийдвэрийг гаргасан тухайгаа тэрбээр мэдэгдсэн байна. Харин өөрийн нэрийг дэвшүүлэх эсэх талаар мэдээлэл өгөөгүй юм.