Хатан хаан II Елизавета АНУ-ын Ерөнхийлөгчийг эх орондоо айлчлахаар урина
2019 оны 4 сарын 08
Их Британийн хатан хаан II Елизавета АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг зургадугаар сард эх орондоо айлчлахыг албан ёсоор урихаар төлөвлөж байгаа талаар эх сурвалж мэдээллээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Их Британийн Засгийн газрын төлөөлөгчид Цагаан ордны төлөөлөгчидтэй өнгөрсөн оны сүүлчээс хойш нууц хэлэлцээ хийж байгаа аж. Айлчлалыг Нормандад холбоотны цэрэг буусны 75 жилийн ойг тэмдэглэх үеэр зохион байгуулж магадгүй байна. Харин Трамп Франц улсад болох дурсгалын арга хэмжээнд оролцохоор төлөвлөж байгаа аж.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
602028
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс