В.Путин Казахстанд атомын цахилгаан станц барих санал тавьжээ
2019 оны 4 сарын 04
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Казахстаны төрийн тэргүүн Касым-Жомарт Токаев нар хэлэлцээ хийж, хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурсан талаар kaznews агентлаг мэдээллээ.
Тус хэлэлцээний үеэр төрийн тэргүүн нар хоёр талын хамтын ажиллагааны гол асуудлууд, Евразийн эдийн засгийн холбооны хүрээн дэх хамтын ажиллагаа, бүс нутгийн болон олон улсын тулгамдсан асуудлуудыг хэлэлцсэн байна.
Мөн Орос-Казахстаны стратегийн иж бүрэн түншлэлийг талуудын аль аль нь бэхжүүлэх сонирхолтой байгаа гэдгийг хамтарсан мэдэгдэлд тусгажээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч хэлэлцээ хийснийхээ дараа Казахстанд атомын цахилгаан станц барих саналыг Токаевт тавьжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
601889
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс