Казахстанд ЦЭРГИЙН 13 алба хаагч амиа алджээ

2019 оны 3 сарын 29

Arslan.mn

Казахстанд нисдэг тэрэг сүйрч, цэргийн 13 алба хаагч амиа алджээ. Нисдэг тэрэгний осол тус улсын өмнөд хэсгийн Кизилординьский дүүрэгт гарсан тухай Казахстаны Батлан хамгаалах яамнаас мэдээлсэн байна.

Нисдэг тэрэг цэргийн дөрвөн нисдэг тэрэгний бүрэлдэхүүнд багтаж, цогц шалгалт, сургуулилт хийхээр Актау хотоос Шимента руу нисэж байсан аж. Бүрэнхийд, цаг агаарын хүнд нөхцөлд нисэж байсан тул хоёр нисдэг тэрэг нь Кызылорда хотод газардаж, нэг нь осол болсон газарт иржээ.

Ослын улмаас багийн бүх гишүүн амиа алдсан гэж Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев мэдэгдсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
601645
1 эможи

keyboard_arrow_up