Казакстаны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев огцорлоо
Казакстан улсыг 28 жилийн турш удирдсан, тус улсын Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев өнөөдөр /2019.03.19/ ард түмэндээ хандаж хэлсэн үгэндээ албан тушаалаасаа огцорч байгаагаа зарлалаа. Тэрбээр маргааш буюу гуравдугаар сарын 20-ны өдөр Ерөнхийлөгчийн суудлаа хүлээлгэн өгөх ажээ. Түүний Засгийн газар 1990 оны дөрөвдүгээр сарын 24-ны өдөр байгуулагдсан бөгөөд тэрбээр тав дахь удаагаа улиран сонгогдоод байсан юм.
Казахстаны ерөнхийлөгчийн үүргийг тус улсын парламентын дарга Касым-Жомар Токаев дараачийн ерөнхийлөгчийг сонгогдох хүртэл гүйцэтгэхээр болсон байна.
Өдгөө 78 настай Назарбаев албан тушаалаасаа буух болсон шалтгаанаа хэлээгүй ч үүрэгт ажлаа албан ёсоор хүлээлгэн өгснийхөө дараа Улсын аюулгүйн зөвлөлийг толгойлон ажиллана гэдгээ хэлжээ.
Назарбаевын огцрох болсон шалтгааныг бид тун удахгүй хүргэх болно.
Эх сурвалж: kaznews.kz
|