Хятадад генийн хувьд өөрчлөгдсөн хүүхдүүд төрсөн гэдгийг нотлов

2019 оны 1 сарын 22

Эрдэмтэн Хэ Зянькуйгийн туршилтын дүнд ДНХ-гийн өөрчлөлттэй хүүхдүүд төрсөн гэдгийг Хятадын эрх баригчид албан ёсоор нотолжээ.

Эрдэмтний судалгааг мөрдөн шалгах ажлын урьдчилсан дүгнэлтээр, тэрбээр Хятадын хэд хэдэн хуулийг зөрчин хүүхдүүдийн генийг үнэхээр өөрчилсөн гэдэг нь тогтоогдсон байна.

“Эрдэмтэн Хэ Зянькуй хяналт шалгалтаас санаатайгаар зайлсхийсэн болон ахиж үйлдэх зорилгоор хүний үр хөврөлийн генийг өөрчлөхдөө аюулгүй байдлыг хангаагүй технологи ашигласан, гадаадын иргэн бүхий төслийн баг байгуулсан нь хуулиар хориотой” гэж Хятадын мөрдөн байцаагчид мэдээлжээ. Үүнээс гадна, эрдэмтэн ёс зүйн шалгалтын дүнг хоёр жил хуурамчаар үйлдсэн бөгөөд туршилтдаа оролцуулахаар найман хосыг сонгосноос хоёр эмэгтэй жирэмсэлсэн байна.

Туршилтын дүнд эмэгтэйчүүдийн нэг нь ихэр хүүхэд төрүүлж, Лулу, Нана гэж нэрлэсэн бол нөгөө эмэгтэй нь хараахан төрөөгүй байгаа бөгөөд ДНХ-г нь өөрчилсөн хүүхэд тээж байгаа юм. Одоо уг эмэгтэй эмчийн хяналтад байгаа аж.

Хятадын эрдэмтэн Хэ Зянькуй ХДХВ-ийн халдвар авахаас хамгаалахын тулд ДНХ-г нь өөрчилсөн хүүхэд төрснийг 2018 оны 11 дүгээр сарын 8-нд мэдэгдсэн нь дэлхий нийтийн анхаарлыг татсан билээ. Түүнийг Хятадын эрдэмтэд төдийгүй эрх баригчид шүүмжилсэн бөгөөд тус улсын Эрүүл мэнд, төлөвлөгөөт төрөлтийн улсын хорооноос мөрдөн шалгах ажлыг эхлүүлжээ. Үр хөврөлийн ДНХ-г өөрчлөхтэй холбоотой Хэ Зянькуйн судалгааны бүх ажлыг зогсоохыг Хятадын Шинжлэх ухаан, технологийн дэд сайд Сюй Наньпин үүрэг болгосон байна.

Хэдийгээр ХДХВ-ийг эмчлэхэд ахиц дэвшил гарч байгаа боловч энэ өвчин дэлхийн хэд хэдэн улсад юуны түрүүнд хөгжиж буй орнуудад нас баралтын гол шалтгаан хэвээр үлдэнэ гэж Хэ Зянькуй өөрийн ажлыг зөвтгөн мэдэгдсэн байна.

Эх сурвалж: Montsame.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
599550
2 эможи

keyboard_arrow_up