Согтуугаар машин жолоодсон хүнийг хэвлэлээр зарлана
2014 оны 7 сарын 18

ОХУ-ын Ханты-Мансийскийн автономит тойргийн нийслэл Ханты-Мансийск хотын захиргаанаас ийм шийдвэр гаргажээ. Согтуугаар жолоо мушгисан хэрэгтнүүдийг ингэж олны шившиг болсноор замын хөдөлгөөний хэв журам, дүрмийг биелүүлж, ослын хэмжээ буурна гэж үзсэн аж. ОХУ-ын Замын хөдөлгөөний хуульд зааснаар согтуу жолоочийг 30-50 мянган рублиэр торгох, жолооны эрхийг нь гурав хүртэл жилээр хасдаг юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









5992
0 эможи