ФОТО: Якутууд -40 хэмийн хүйтэнд хэрхэн амьдардаг вэ?

2019 оны 1 сарын 03

Сахагийн нийслэл Якутск хотыг "ОХУ-ын хүйтний нийслэл" гэж нэрлэдэг. 286 мянган хүнтэй энэ хотынхон энэ нэрэндээ их дуртай. 

Якутад 12-р сарын эхээр хүйтэрч эхлэн, хэд хэдэн тосгонд -50 хэм хүрсэн юм. Нутгийнхан ийм хүйтэнд гайхаж ажрахаа хэдийнэ больсон. Учир нь энд жилийн дундаж температур нь -10 хэм.

Якутскт жил бүрийн 12-р сарын 1-нд өвлийн улирлаа угтдаг бөгөөд энэ нь Шинэ жилийн баяртай бараг дүйцэх юм. 

Хотын төвийн В.И.Лениний талбай хүйтэн үед иймэрхүү харагддаг. 

Хүйтэн ч гэсэн нутгийнхан дулаан хувцасладаг болохоор санаа зовох зүйлгүй. Монголчуудыг ч байлдан дагуулсан годон гутал.

Хүйтэн тул хүнсний зах дээр бараа муудна гэж айх аюулгүй. Харин худалдагч нарт тун хэцүү.

Цасан шуургатай үед цорын ганц унаа нь цаа буга.

Гэхдээ орон нутгийн захиргаанаас хахир хүйтэн цаг агаараа жуулчдыг татах үзүүлэн болгон ашиглаж байгаа. Гадаадын аялал жуулчлалын газруудад Якутскийг "ОХУ-ын хүйтний нийслэл. Арктикийн соёлын төв" хэмээн сурталчилжээ. 

Энд -50 хэмээс илүү хүйтэрвэл сурагчдыг хичээлээс нь чөлөөлдөг. 

Энэ жилийн хувьд Верхоянск, Покровскод 46-48 хэм хүйтэрсэн нь хамгийн өндөрт тооцогдож байна. 

Цасан шуурга эндхийн байнгын зочин.

Энэ жил харин дулаахан байна гэж нутгийнхан ярьцгааж байна. Өнгөрсөн жилийн нэгдүгээр сард Якутын Оймякон тосгонд 59 хэм хүйтэрснээр 2018 оны дэлхийн хамгийн хүйтэн газар хэргэм зүүсэн. Өвөл -50 хэм давах нь жирийн үзэгдэл ч зарим цахим хуудсанд Якутскт -80 хэм хүртэл хүйтэрлээ гэж бичсэн нь худлаа мэдээ гэнэ.

Эх сурвалж: ub.life
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
7
yay an post
1
sad an post
1
ouch an post
1
confuse an post
angry an post
598822
19 эможи

н
2019-01-04 08:34
худлаа мэдээ,цастйа үет мотротой мотоцикл,онгоц, цанатай машин хэрэглэдэг,эн жил -51хүрч хүйтэрсэн гээд түүгээд байвал
hasah tavi
2019-01-03 17:44
hasah 50n hemd toyota priusiin hyanag sambar asaxgui baixad, motor ni por por geed ami orj bna lee. You Tube iin bichleg uzeeree.
hasah tavi
2019-01-03 17:39
land cruiser 80 huitend ajraxgui yavj l bna. mundag hulug dee.
keyboard_arrow_up