Хятадууд тансаг хэрэглээнд жилд 90 тэрбум ам.доллар зарцуулж байна
2018 оны 12 сарын 07
БНХАУ-ын хэрэглэгчид үнэт эдлэл, бэлэн хувцас болон бусад тансаг эдлэлийн хэрэглээндээ жилд ойролцоогоор 90 тэрбум ам.доллар зарцуулж байна.
Хэдий тийм боловч сүүлийн үед БНХАУ-ын эдийн засгийн өсөлт саарч байгаа нь Манхэттен, Парисын тансаг брэндүүдийн бизнест сөргөөр нөлөөлж байна. “Louis Vuitton”, “Burberry” зэрэг тансаг брэндүүдийн бизнес Азийн зах зээлээс ихээхэн хамаардаг төдийгүй ирэх 10 жилийн бизнесийн өсөлт нь БНХАУ-аас голлон хамаарна гэсэн урьдчилсан тооцоо гарсан байдаг. Гэтэл худалдааны маргаан, импортын тариф зэргээс хамаараад тансаг зах зээлийн эрэлт ирэх жилд буурах хүлээлт бий болоод байгаа юм байна.
Эх сурвалж: BLOOMBERGTV.MN
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
597974
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс