УУЛЗАЛТ: ОХУ, АНУ террорист заналхийллийг устгахад хүчээ нэгтгэнэ
Террорист заналхийллийг зогсоож, энэ асуудлыг зохицуулахад хамтран ажиллахаар хоёр улс тохиролцсон гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай хийсэн дээд хэмжээний уулзалтын дараа мэдэгдсэн байна.
Энэ удаагийн дээд хэмжээний уулзалтын дараа хоёр улсын харилцаанд ямар өөрчлөлт гарсан тухай В.Путин “эхний ээлжид энэхүү дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах ажилд гар бие оролцон, бие биетэйгээ хэдэн сарын турш холбоотой ажилласан бидний туслахууд, зөвлөхүүд, албан хаагч нартаа талархах хэрэгтэй. Мөн ОХУ болон АНУ-ын төлөө халуун цэгүүдэд, хилийн чанадад ажиллаж байгаа цэрэг, тусгай хүчний байгууллагуудын хүчин чармайлтад бид талархах хэрэгтэй. Энэ нь ерөнхийдөө терроризмтой тэмцэх үйл ажиллагааг хэлж байгаа юм” хэмээжээ.