Худалдааны маргаан даамжирвал БНХАУ илүү их хохирол хүлээнэ
"Хэрэв АНУ, БНХАУ-ын худалдааны маргаан даамжирвал БНХАУ илүү их хохирол хүлээнэ" гэж “JP Morgan” үзэж байна. Тус банкны шинжээчдийн тооцоолсноор “Хэрэв АНУ БНХАУ-ын 200 тэрбум ам.долларын импортод ногдуулах тарифаа 25 хувь болгон нэмэгдүүлж, үүний хариуд БНХАУ хариу арга хэмжээ авбал, БНХАУ-д 5.5 сая хүн ажлын байраа алдаж, дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт нь 1.3 хувиар саарах эрсдэлтэй байна.
Хэдий тийм боловч БНХАУ-ын Засгийн газар тарифын хариу арга хэмжээтэй зэрэгцээд юанийн ханшийг таван хувиар бууруулах арга хэмжээ авбал хөдөлмөрийн зах зээлийн эрсдэл бага зэрэг буурч, ажлын байраа алдах хүний тоо 700 мянга болох боломжтой гэж “JP Morgan”-ийн шинжээчид тооцоолжээ. Дэлхийн хоёрдогч том эдийн засаг болох БНХАУ-д эдийн засгийн өсөлт саараад зогсохгүй өрийн эрсдэл өндөр байгаа аж.
Дэлхийн улс орнуудын нийт өрд эзлэх БНХАУ-ын хувь хэмжээ 2009 оны санхүүгийн хямралаас хойш гурав дахин нэмэгдсэнийг “Standard Chartered” банкны шинжээчид онцолж байна. Үүн дээр нэмээд "Хэрэв БНХАУ юанийн ханшийг бууруулах арга хэмжээ авбал гадагш чиглэсэн хөрөнгийн урсгал нь 332 тэрбум ам.долларт хүрч, улсын гадаад валютын нөөц 10 хувиар буурах эрсдэлтэй байгаа"-г шинжээчид онцолж байна.
Түүнчлэн БНХАУ АНУ-ын эсрэг ямар ч хариу арга хэмжээ авахгүй бол гурван сая хүн ажлын байраа алдах эрсдэлтэй байгаа ажээ.
Эх сурвалж: BLOOMBERGTV.MN
|