Өвөр Монгол “Чингис Хаан Эйрлайнз” нэртэй агаарын тээврийн компанитай болжээ

2018 оны 8 сарын 23

Өвөр Монголын Өөртөө Засах Оронд шинээр байгуулагдаж буй “Чингис Хаан Эйрлайнз” компани (Genghis Khan Airlines) анхны нислэгээ 2019 оны эхээр хийхээр төлөвлөж байна.

Тус компани Хятадад үйлдвэрлэсэн ARJ21 тийрэлтэт онгоцыг дотоод нислэгт гарахдаа ашиглах юм. Ирэх таван жилд 25 онгоцыг 60 чиглэлд нисгэх төлөвлөгөөтэй байгаа талаар компанийн дарга Хао Ютао мэдээлжээ.

Харин ирэх найман жилийн дотор 150 чиглэлд 50 онгоц нисгэх замаар өргөжүүлэх цаашлаад олон улсын нислэгийг нэвтрүүлэх зорилготой гэнэ. Тус компани нисгэгч, техник засварын мэргэжилтэн, нислэгийн үйлчилгээний ажилтнууд зэрэг боловсон хүчнээ бэлдэж дууссан байна.   

Хятадын иргэний нисэхийн захиргааны газар гуравдугаар сард Өвөр Монголд “Чингис Хаан Эйрлайнз” компанийг байгуулах зөвшөөрөл олгожээ. Одоогоор тус бүс нутаг 28 иргэний агаарын тээврийн компанитай гэнэ.

ARJ21 тийрэлтэт онгоцыг Хятадын төрийн өмчит нисэх хүчний корпораци дотооддоо үйлдвэрлэсэн. Ийнхүү 78-90 хүний суудалтай 3,700 км зайнд нисэх хүчин чадалтай энэхүү тийрэлтэт онгоц анх удаа бүс нутагт нислэгт гарахаар болжээ.

Эх сурвалж: shine.cn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
594167
0 эможи

keyboard_arrow_up