В.Путин Испанийн хаантай утсаар ярьжээ
Оросуудын түүхэн ялалт байгуулсан Хөл бөмбөгийн “ДАШТ-2018”-ын Орос-Испанийн 1/8 шигшээ тоглолтын дараа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Испанийн хаан VI Филипптэй утсаар ярьжээ.
Оросын төрийн тэргүүний хэвлэлийн албаны нарийн бичгийн дарга Дмитрий Песковын мэдэгдсэнээр, VI Филипп хаантай утсаар ярих үеэрээ В.Путин Испанийн хөл бөмбөгчдийн ур чадварыг зохих ёсоор үнэлэхийн сацуу энэ удаад Оросын шигшээ багийн дасгалжуулагчдын сонгосон арга барил илүү амжилттай байсныг цохон тэмдэглэжээ. Түүнчлэн тэрбээр VI Филипп хааныг хүссэн үедээ Орост айлчлахыг урьсан байна. Харин VI Филипп хаан Оросын шигшээ багийг ялалт байгуулсанд нь В.Путинд баяр хүргэжээ. В.Путин “Лужники” цэнгэлдэх хүрээлэнд болсон өчигдрийн тоглолтод биечлэн ирж чадаагүй ч тоглолтын үйл явцаас хоцроогүй байна. Тэрбээр үндэсний шигшээ багийнхаа үндсэн дасгалжуулагчтай хоёр удаа утсаар ярьжээ.
Эх сурвалж: Ugluu.mn