ОРОСЫН БАНКНЫ САЛБАРТ ХӨРӨНГӨ ОРУУЛАХЫГ ХҮСЭХГҮЙ БАЙНА ГЭВ
2018 оны 6 сарын 14
Судалгааны АКРА байгууллагын мэдээллээр чанд зохицуулалт, үйлчлүүлэгчийн тоогоо нэмэгдүүлэх ширүүн өрсөлдөөн нь Оросын банкны бизнест хөрөнгө оруулах сонирхоыг бууруулж байна гэжээ.
“Энэ салбарт хөрөнгө оруулах сонирхол улам буурч байна, харин төрийн оролцоо эсрэгээрээ нэмэгдэж байна” хэмээн АКРА байгууллагын дүгнэлтэд онцолсон байна.
2015-2016 онд ашигтай ажилласан банкуудын ногдол ашгийн хувь 81-84 хувьтай байсан бол 2017 онд энэ хувь 56 болж буурчээ. Энд Сбербанкны үзүүлэлт ороогүй байна.
Ялангуяа төрийн оролцоо нэмэгдэж байгаа нь хөрөнгө оруулагчдыг үргээж байгааг онцолжээ. Мөн эдийн засгийн ерөнхий чадамж доройтсон бас хүчин зүйл болж байна гэжээ.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
58464
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс