Орост метро осолджээ
Өнгөрөгч мягмар гарагт Москва хотод метро осолдож 21 хүний амь эрсдсэн эмгэнэлт үйл явдал тохиолдсог тухай ОХУ-ын Эрүүл мэндийн яамнаас мэдээлжээ. Ослын үеэр 50 орчим хүн хүнд бэртэж гэмтсэн бөгөөд тэднийг яаралтай эмнэлэгт хүргэсэн байна.
Ослын шалтгааныг цахилгааны хэлбэлзлээс болсон гэсэн урьдчилсан дүгнэлт гаргасан байгаа бөгөөд метронд явж байсан зорчигчдын ярьснаар метроны хурд огцом саарч гэрэл унтарсны дараа галч гарч хаалга нь түгжигдсэн гэжээ.
Уг метронд зорчиж явсан 1100 орчим хүнийг гаргаж авсан байна. Олон нийтийн зүгээс метронд хангалттай засвар үйлчилгээ хийгээгүй гэсэн шүүмжлэлийг өгч байгаа аж. Ерөнхийлөгч В.Путин уг ослыг шалтгааныг тодруулахаар нарийн мөрдлөг явуулахыг даалгасан байна.