В.Путин АНУ-д “Сөрөг хориг тавих тухай” хууль баталлаа

2018 оны 6 сарын 05

путин трамп зурган илэрцүүд

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин тааламжгүй харилцаатай улс, байгууллагуудтай хамтын ажиллагаагаа хязгаарлах, харилцаагаа зогсоох зорилго бүхий Сөрөг хориг тавих тухай хуулийн төслийг өчигдөр баталжээ. Хуулийн төсөл Кремлийн албан ёсны цахим хуудсанд нийтлэгдсэн байна. 

Энэ удаагийн батлагдсан хууль нь бүхэлдээ ОХУ-ын эсрэг хориг тавьж, олон улсын тавцанд ганцаардуулах бодлого барьж буй АНУ болон түүний холбоотнууд руу чиглэсэн гэж ажиглагч нар үзэж байгаа аж. АНУ ОХУ-ыг компани, төрийн албан хаагч, топ менежерүүдэд хориг тавих тухай хуулийг өнгөрсөн дөрөвдүгээр сард баталсны хариу болгон төрийн Думаас энэ хуулийг өнгөрсөн сарын 22-ны өдөр баталсан юм байна.   

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
58071
2 эможи

keyboard_arrow_up