Хятадууд дэлхийг эзэгнэж чадахгүй 10 шалтгаан
Хятад улс маш эртний баялаг түүхтэй, гайхалтай улс билээ. Сүүлийн 50-хан жилийн дотор Хятад улс эдийн засгийн хөгжлөөрөө дэлхийн 2 дох томоохон гүрэн болж чадсан билээ. Дэлхийн хамгийн том үйлдвэрлэгчид бараг бүгд Хятад улсад өөрийн үйлдвэрээ нээж илүү хямд зардлаар бүтээгдэхүүнээ гарган, хамтран ажилладаг билээ. Гэсэн хэдий ч Хятад улс дэлхийд эдийн засгаараа тэргүүлэгч болж чадахгүй гэсэн 10 шалтгаан бий. Эдгээрийг хүлээн авна уу!
1 Агаарын бохирдол
1950 оноос хойш БНХАУ-ын хүн ам жилд 1,6 саяаар нэмэгдэж (энэ нь өдөр бүр 400 хүн гэсэн үг) одоо 1,4 тэрбум орчим болоод байна. Хүн амын энэ их бөөгнөрөл болон тоо томшгүй олон үйлдвэрүүдийн хог хаягдал, эрчим хүчний зарцуулалт зэргээс үүдэн Хятад улс дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой улсаар нэрлэгдэж, өвлийн улиралд Бээжин хотод онцгой байдал зарлах түвшинд хүрээд байгаа билээ. Хятад улсад амьдардаг хүмүүс өдөрт 40 ширхэг тамхи татсантай тэнцэхүйцээр хордож байдаг гэсэн судалгаа хүртэл бий.
2 Хүн амын илүүдэл
Энэ улс газар нутгаараа 4 дүгээр байранд жагсдаг ч, дэлхийн хүн амын 20% нь амьдарч байгаа тул нэг хүнд ноогдох м.квадратаар тооцвол хэт илүүдэлтэй байгааг харж болно. "Нэг айл, нэг хүүхэд" хуулийг одоогоос 40 жилийн өмнө батлан, хүн амын хэт өсөлтөө зохицуулахыг оролдсон ч одоог хүртэл хүмүүсийн тоо огцом нэмэгдсээр байгаа юм. Иргэдийнхээ хэрэгцээг хангахын тулд газар нутгийнхаа байгалийн баялгийг бараг шавхаж дууссан бөгөөд гадаад орнуудаас экспортлон, үйлдвэрлэлээ явуулж, гадаад улсуудаас хараат болох магадлал нь маш өндөх байгаа аж.
3 Хүн ам зүйн судалгаа
Нэг айл нэг л хүүхэдтэй болох хууль гарснаар, гэр бүлүүд үр удмаа үлдээхийн тулд эрэгтэй хүүхэд ихээр тарүүлж эхэлсэн нь хүйсийн хэт тэгш бус харьцааг үүсгээд байгаа билээ. Үүнээс гадна 2050 он гэхэд хүн амынх нь 44% нь тэтгэврийн насныхан болно гэсэн аймшигтай судалгаа гарчээ. Учир нь Хятад залуус сүүлийн жилүүдэд Европын орнууд болон Зүүн Азийн орнуудад цагаачлах нь ихсээд байгаа юм. Иймээс Хятад улсад тогтмол оршин сууж байгаа иргэдийнх нь 30 орчим хувийг өндөр настангууд эзлэж байгаа аж. Тиймээс сүүлийн үед залуу үеийнхнээ эх орондоо эргэн ирэхийг уриалж ажлын байр болон өндөр цалин амлах бодлого явуулж байгаа гэнэ.
4 Баялаг хуваарилалт
Хэдий Хятад улс маш хурдацтай хөгжиж байгаа ч ядуурлын түвшин өндөр байгаа юм. 1980 оны эхэн үеэс аж үйлдвэрлэлд огцом дэвшилт гарч, хүн амийн амьдрал дээшилсэн ч одоог хэр нь тог цахилгаан болон ундны цэвэр усгүй иргэд энэ улсад маш олон бий. Баялгаа бүх иргэддээ тэгш хуваарилаж, иргэдийнхээ хэрэгцээг ханган, хэвийн амьдралд хүргэхэд Хятадад ахиад 40 жил хэрэгтэй гэж судлаачид үзэж байгаа юм.
5 Цалингийн өсөлт
Хятад улстай адил маш их үйлдвэрлэл явуулж буй Солонгос, Япон зэрэг улсын бүтээгдэхүүний чанар сайн, үнэ хямд учир үүнийгээ дагаад цалин өндөр байдаг. Хятад улс маш их үйлдвэрлэл явуулдаг учир ийм өөрчлөлт гарах байх гэсэн хүлээлттэй байгаа ч бүтээгдэхүүний чанар, ажиллах хүчний хэт илүүдэл зэргээс шалтгаалан цалингийн нэмэгдэл амлаж чадах үйлдвэрүүд маш цөөн байдаг. Үүнээс гадна хүн амын ихэнхийг эзэлдэг дундаж амьдралтай иргэд илүү чанартай боловч үнэ хямд бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг Вьетнам, Бангладеш улсаас хэрэглээний бүтээгдэхүүнээ авч байгаатай холөоотой, дотоодын зах зээл бага зэргийн уналтанд ороод байгаа аж.
6 Бүс нутгуудын хурцадмал байдал
Төвд, Хонконг гэх мэт Хятадын харъяанд байдаг хэд хэдэн бүс нутгууд биеэ даасан байдлыг тэднээс шаарддаг. Энэ нь хил орчмын бүсүүдийг байнгын тогтворгүй байдалд оруулахаас гадна бослого, жагсаал зэргийг дарахад Хятад улс нилээдгүй зардал гаргадаг ажээ. Энэхүү тайван биш байдал нь Хятад улсын бас нэгэн сул тал юм.
7 Цагаачлал
БНХАУ-аас бусад оронд цагаачлахад ямар нэг асуудал гардаггүй. Гэхдээ иргэдийн санхүүгийн боломж нь маш муу учир ихэвчлэн баян хүмүүс л гадаад оронд амьдрахаар нүүдэг гэнэ. Одоогоор Хятадын чинээлэг иргэдийн 50 гаруй хувь нь Австрали,Канад, Америк улсад цагаачлан амьдарч байна. Учир нь Хятад улсын агаарын бохирдол, хүн амын бөөгнөрөл, хувь хүний эрх чөлөө зэрэг асуудал нь туйлдаа хүрч хүмүүсийн өдөр тутмын амьдралд хүндээр нөлөөлж эхэлсэн билээ. Хэрэв иргэдийн орлого нэмэгдэж, амьдралын чадвар дээшилбэл Хятад улс иргэдээ гадаад улсууд руу алдах маш өндөр эрсдэлтэй нүүр тулгарах юм.
8 Төрийн өмчит үйлдвэрүүд
Хэдийгээр хувийн компаниуд эрчимтэй хөгжиж байгаа ч үйлчилгээ болон аж үйлдвэрлэлийн нэгжүүдийн 30%-ийг төр эзэмшсээр байна. Энэ нь авилгал болон алдагдалыг нэмэгдүүлж, шинээр бий болж буй компаниудын өрсөлдөх чадварыг бууруулж байгаа зэрэг олон сөрөг талтай билээ. Зах зээлийн шударга өрсөлдөөн, шинэ технологийн хөгжил, мэдлэгт суурилсан эдийн засгийг хөгжүүлэхийн тулд шинэчлэл хийх цаг тэдний өмнө тулгараад байна.
9 Өөрчлөн байгуулалт
Хятад улс одоогоор социалист засаглалтай хэдий ч, чөлөөт зах зээлийн эдийн засагтай учир нилээдгүй төвөгтэй байдалд оршиж байна. Дотоодын зах зээлээ тогтвортой хадгалахын зэрэгцээ, төсвийн орлогоо бүрдүүлэхийн тулд эдийн засгийг чөлөөтэй байдлыг дэмжин, одорхой түвшинд барих гэж хичээж байгаа ч энэ нь ирээдүйд иргэдийн хувьд маш төвөгтэй, ойлгомжгүй байдлыг үүсгэнэ гэж судлаачид үзжээ. Учир нь чөлөөт зах зээлийн эрүүл тогтолцоо, засгийн газрын оролцоогүй, дэлхий нийтэд өрсөлдөх чадвартай, нэг намын хараат бус байдлыг шаардаж байдаг. Ийм орчинг Хятад улс бүрдүүлж өгөх тал дээр нилээд асуудалтай тулгараад байгаа юм. Өөр нэг асуудал бол хэрэв Хятад улс чөлөөт эдийн засгийг дэмжсээр байвал дундаж ангийн хөрөнгө нэмэгдэх бөгөөд баян ядуугийн ялгаа ч ихсэх юм. Харин үүнийг социалист нийгэмд зөвшөөрдөггүй. Тиймээс тэд ирээдүйдээ аль зах зээлийг, ямар өрсөлдөөний хэлбэрийг баримтлахаа шийдвэрлэх хэрэгтэй болоод байна.
10 Зэвсэгт хүчний асуудал
Хятад улс шилдэг тоног төхөөрөмж, сургалтын аргуудын ашиглан томоохон цэргийн хүч бэлтгэдэг ч эдгээр нь ард иргэдийн аюулгүй байдлын төлөө бус Коммунист намын 88 сая гишүүний төлөө үйлчилдэг томоохон дутагдалтай. Батлан хамгаалахын салбарт зарцуулдаг ихээхэн хөрөнгө, үргүй зардал, монополийн улмаас цэргүүд шинэ технологи, зохион байгуулалтын тал дээр томоохон сул талтай ажээ. Үүнээс гадна Хятад улс 1979 онд Вьетнам улстай хийсэн дайнаас хойш гадаадын дайсантай байлдаж байгаагүй тул, технологийн болон зэвсэгт хүчний хангамж, байлдааны туршлага нилээдгүй дутагдалтай. Энэ нь БНХАУ бол АНУ, Их Британи, ОХУ зэрэг улсуудтай харьцуулахад илүү сул доройг батлах нэг нотолгоо болж буй юм.
Эх сурвалж: CAAK.MN
|