ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин камаз жолоодон Крымийн шинэ авто гүүрийг нээлээ
ОХУ-ын энэ оны томоохон бүтээн байгуулалтын нэг Крымийн хойг, Краснодарын хязгаарыг холбосон 19 км үргэлжлэх авто гүүр өчиндөр нээлтээ хийлээ.
Хоёр хос гүүрнээс бүрдэх Крымийн гүүр нь авто болон төмөр замын тээврийн томоохон дэд бүтэц бөгөөд Хар далай, Азовын далайг холбосон Керчены хоолой дээгүүр буюу усан дээгүүр баригдсанаараа онцлог юм.
Шинэ гүүрний нээлтэд, төслийг санаачлагч ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин биечлэн оролцсон бөгөөд тэрбээр 20 орчим минут камаз жолоодон гүүрний зүүнээс баруун хэсэгт буюу Тамани хотоос Крымийн Керчи хотод хүрэлцэн ирэв.
ОХУ-ын Ерөнхийлөгч энэхүү төслийг 2014 онд санаачлан, 2016 онд бүтээн байгуулалтын ажил эхэлсэн. Авто гүүрийн барилгын ажил хоёр жил үргэлжилсэн бол, төмөр замын гүүрийн ажил 2019 оны өвөл дуусах ажээ. Крымын гүүр 228 тэрбум рублийн өртгөөр бүтсэн байна.
Энэхүү гүүрээр хоногт 40 мянган авто машин дамжин өнгөрөх даацтай бөгөөд жолооч нар 90 км/ц хүртэл хурдлах боломжтой аж.