Оросууд Хятадыг “Хамгийн үнэ цэнтэй түнш“ гэж үзэж байна
2018 оны 5 сарын 11
Оросын иргэд БНХАУ-ыг улсынхаа “хамгийн хэрэгтэй бөгөөд үнэ цэнтэй түнш” гэж үзэж буйг судалгааны дүн харууллаа гэж “Синьхуа” агентлаг мэдээллээ.
Оросын “Олон нийтийн санал асуулгын сан”-гаас явуулсан судалгаанд оролцогчдын гуравны нэг нь Хятадыг “хамгийн чухал түнш” гэж үзэж буйгаа илэрхийлжээ. Хятадын араас Беларусь (13 хувийн саналаар) болон АНУ (8 хувь) орсон байна.
Эдийн засгийн хувьд хурдацтай өргөжин тэлж буй учир Хятадтай хамтран ажиллах нь чухал гэж Оросын иргэд үзэж байна.
Өнгөрсөн сарын 29-нд явуулсан судалгаанд хамрагдсан Оросын өөр өөр хотуудын 18 ба түүнээс дээш насны 1500 хүний бараг 50 хувь нь “Хятадтай хамтран ажиллах нь Оросын эдийн засагт хамгийн чухал” гэжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
57147
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс