Хятадын эрх баригчид ард иргэдийнхээ аялах эрхийг хязгаарлахаар болжээ

2018 оны 5 сарын 10

Өмнөд хөршийн эрх баригчид нийгмийн давхаргаас нь шалтгаалж иргэддээ ялгавартай үйлчилдэг болох эрмэлзэлтэй байгаа гэнэ. Өөрөөр хэлбэл, тухайн хүний банкны мэдээлэл, өр зээлтэй, найдваргүй зээлийн үлдэгдэлтэй эсэх, худалдан авалт, найз нөхөд гээд бүхий л зүйлийг нягталж шалгасны эцэст аялах эрх өгөх, ажлын байраар хангах, сургуульд суралцах боломж олгох эсэхийг шийдвэрлэх юм байна. Тухайн иргэнийг энэхүү нарийн "шалгалт"-аар оруулаад 350-950 оноо өгөх бөгөөд энэ онооноос шалтгаалж эрхийг нь хязгаарлах үгүйг шийдвэрлэх гэнэ.

Хятадын эрх баригчид ард иргэдийнхээ аялах эрхийг хязгаарлахаар болжээ

1 Энэ шийдвэр эхнээсээ хэрэгжиж эхлээд байгаа аж. Хятадын Засгийн газар зээлийн өртэй хүмүүсийг улс дотроо болон гадаадын оронд аялах эрхийг нь хассанаас есөн сая орчим хүн онгоцны тасалбар худалдаж авч чадахгүйд хүрсэн гэнэ. Мөн гурван сая орчим хүнийг бизнес ангиллын нислэгээр зорчихыг нь хориглосон байна. Учир нь тэдгээр иргэн дээрхтэй адил алдааг нэг удаа гаргасан аж. Хятадуудын хувьд "Нэг удаа алдаа гаргасан бол дахин боломж олдохгүй" гэсэн бичигдээгүй дүрэмтэй. 

2 Үүнээс гадна гудамжинд биеэ зөв авч явдаггүй, нисэх буудалд хэрүүл маргаан үүсгэсэн хүмүүст энэхүү дүрэм үйлчлэх юм байна. Энэ нь Хятад улсын, хятад хүний нэр хүндийг өндөрт хадгалах зорилготой аж. Түүнээс гадна дээрх шийдвэрийн хүрээнд өртэй, сахилга батгүй хүмүүсийн зураг болон хувийн мэдээллийг цахим хуудсанд нийтэлж, олон түмэнд “найдваргүй хүн” гэдгээр харуулахыг зорьдог байна.

3 Саяхан Бээжингийн шүүх байгууллага иргэдийн гар утасны дугаарыг банкны түүхтэй нь холбож, өртэй эсэхийг нь мэдээлдэг программ гаргаж өгөөч гэсэн хүсэлт IT  менежерт хандаж тавьжээ. Тухайн хүн рүү залгах үед “Энэ хүн өртэй” гэх мэдээлэл гардаг байх нь маш зөв арга гэнэ.

Аялал, томилолтоор явж байх үедээ хятад иргэд энэхүү "хар данс"-нд орвол гэртээ эргэж ирэхэд асуудалтай болжээ. Та аль хэдийнэ жагсаалтад багтсан учир танд онгоцны тасалбар худалдахгүй. Жишээлбэл, алдартай хуульч болох Ли Шаолинь энэхүү хар дансанд багтсан учир гэрээсээ 2000 км-ийн зайтай хот руу томилолтоор яваад гэртээ буцаж ирж чадахгүй байсан гэнэ. “Чин сэтгэлээсээ уучлалт хүсээгүй” гэдэг шалтгаанаар түүнд ийм шийтгэл оноосон байжээ. 2020 он гэхэд нийгмийн давхаргаар нь, өртэй өргүй, биеэ зөв авч явсан, яваагүй шалтгаанаар иргэдээ шүүдэг болох энэ арга хэмжээг тус улсын эрх баригчид бүрэн хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа аж.

Эх сурвалж: CAAK.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
57093
0 эможи

keyboard_arrow_up