Дмитрий Медведевийг ерөнхий сайдаар томилуулах хүсэлтээ Путин илэрхийлжээ

2018 оны 5 сарын 08

Медведев зурган илэрцүүд

Ерөнхийлөгчийн тангараг өргөснийхөө дараа Владимир Путин ОХУ-ын ерөнхий сайдын суудалд өмнөх ерөнхий сайд Дмитрий Медведевийг томилуулах хүсэлтээ төрийн Думд гаргажээ.

Одоо 52 настай Медведев өнгөрсөн зургаан жилийн хугацаанд засгийн газрыг толгойлсон ба түүнээс өмнө дөрвөн жилийн хугацаанд ерөнхийлөгчийн албыг хашсан юм.

ОХУ-ын үндсэн хуулийн дагуу өчигдөр буюу Даваа гарагт Путиныг тангараг өргөсний дараа засгийн газрын хуучин танхим ажлаа өгч байгаа.

Өмнөх засгийн газрыг огцорсны дараа хоёр долоо хоногийн дотор ерөнхийлөгч шинэ ерөнхий сайдын нэрийг дэвшүүлэх ёстой.

Улмаар парламентын доод танхим ерөнхий сайдад нэр дэвшигчийг долоо хоногийн дотор батлах үүрэгтэй юм.

Шинэ ерөнхий сайдыг төрийн Дум өнөөдөр хэлэлцэх төлөвлөгөөтэй байна.

Үүнээс хойш нэг долоо хоногийн дотор ерөнхий сайд засгийн газрын бүрэлдэхүүнээ ерөнхийлөгчид танилцуулах ёстой ажээ.

 

Эх сурвалж: ikon.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
57006
0 эможи

keyboard_arrow_up