Ажилтнуудаа туршлага хуримтлуулаарай гэж 1500 доллар өгөх болжээ

2018 оны 5 сарын 01

Программ хөгжүүлэгч Qualtrics компани бүх ажилтандаа жил тутам туршлага хуримтлуулаарай гэж 1500 ам. доллар өгдөг болжээ. Ингээд компанийн ажилтнууд энэ мөнгөөр нь аварга загастай сэлж, Альпийн нуруунд цанаар гулгаж, Цагаан хэрэм үзэж, сайн үйлсэд зарцуулсан байна.

Шинэ мянганыхны хувьд нэг ажлаас нөгөө ажилд шилжих сонирхол их байдаг. 2016 оны судалгаагаар нэг жилийн хугацаанд шинэ мянганыхны 21 хувь нь ажлын байраа сольжээ. Үүгээр зогсохгүй тэдний 60 хувь нь өөр ажлын саналыг таатай хүлээж авна гэсэн байна.

Тийм ч учраас компаниуд залуу ажилтнуудаа хадгалж үлдэхийн тулд төрөл бүрийн арга хэрэглэх болсны нэг нь Qualtrics компанийн арга юм.

1700 гаруй ажилтантай тус компани өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн ажилтнууддаа жилд 1500 ам. доллар өгөх болжээ. Гэхдээ энэ мөнгийг авахын тулд ажилтнууд нь бүтэн цагаар ажилладаг, хамгийн багадаа нэг жил болсон байх ёстой аж.

Харин авсан мөнгөө юунд зарцуулах нь тухайн хүний эрх юм байна. Компанийн хэрэглэгчийн судалгаа, брэндийн хөгжил хариуцсан захирал Майк Моган “Бид ажилтнууддаа юу хийхийг нь заахгүй. Зүгээр л хүслийн жагсаалтаасаа нэг зүйлийг дараасай гэж хүссэн юм” гэжээ.

Шинэ мянганыхны хувьд өмнөх үеийнхнээсээ илүү олон цагаар ажиллаж, амралтаа хойш нь тавьж, хамаагүй хойно тэтгэвэрт гарах тавилантай аж. Үүгээр ч зогсохгүй тэд эцэг эхийнхээ олдог байснаас бага мөнгө олж байна.

Эдгээр шалтгааны улмаас ажлын байраа тогтмол солих нь түгээмэл болж, Facebook, Google зэрэг томоохон компаниуд ажилтнуудаа хадгалж үлдэх олон арга хэрэглэх болжээ. Qualtric компанийн ажилтнуудын 80 хувь нь 1982-2000 оны залуус бөгөөд 668 ажилтан нь эхний ээлжид дээрх урамшууллыг хүртсэн аж.

ЭХ СУРВАЛЖ: GOGO.MN

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
56722
2 эможи

Зочин
2018-05-01 19:41
Hun orj garah toolond tuhain companyd zardal undurtei bdag bolohoor heden jil hun togtooh ni ashigtai l daa, hun avah burt surgaltand hamruulna geed l
keyboard_arrow_up