Хятадын нэг нууц: Хэтэрхий олон зорилт төлөвлөдөг

2018 оны 4 сарын 16

ДНБ-ээ 58 дахин өсгөдөг өөр улс үндэстэн дэлхийд нэрлэгдээгүй байна

ХХ зуунд Хятад улс ямар дэвшилд хүрсэн тухай ХКН-ыг нэг үед удирдаж байсан Ху Яобан ингэж хэлж байв. Хятад улс энэ зуунд гурван том үсрэлт хийж байна. Эхний үсрэлт бол Цин улсын феодализмыг түлхэн унагасан ХХ зууны эхний хувсгал. Хоёр дахь үсрэлт нь энэ зууны дундуур БНХАУ-ыг байгуулж, социализм бүтээн байгуулах замд шилжсэн явдал. Гурав дахь үсрэлтийг 1980-аад онд хийж байна. Энэ үед хоёр том зорилтыг биелүүлнэ. Нэгдүгээрт, эх орноо нэгтгэнэ. Хоёрдугаарт, аж үйлдвэр, хөдөө аж ахуйн нийт бүтээгдэхүүнийг дөрөв дахин нэмэгдүүлэх гэжээ. Энэ 2018 онд Хятад улс нэгэн лут үйл явдлын түүхт 40 жилийн ойг тэмдэглэж буй нь Ху Яобаны заасан гурав дахь үсрэлтийн 40 жил буюу ХКН-ын XI их хурлаас (1977 он) сонгогдсон Намын төв хорооны III Бүгд хурлын 40 жилийн ой болно. Энэ 40 жилд 700 сая ядуус ядуурлаас гарлаа гэдэг нь аугаа том үйлс, ялалт хэмээн хятадууд шагшдаг, тэр тухай ч намынх нь XIX Их хурал, БХАТИХ-ын саяхны шинэ чуулганаар (13 дахь удаагийн сонгуулийн) хангалттай ярилаа. Энэ 40 жилд хүндийн төвийг улс төрөөс эдийн засагруу эргэлтгүй шилжүүлж, либераль эдийн засгийн реформыг тасралтгүй хийсэн. 40 жилийн гол бахархал нь 700 сая хүнийг ядуурал, гуйланчлалаас гаргаж чадсан явдал аж. Энэхүү 40 жилийн ололтыг илтгэх тоо:

Хятадын ДНБ-ий өсөлт 35 жилд буюу 1980-2015 онд 191 тэрбумаас 11 их наяд доллар болж (бараг 58 дахин) өссөн нь дэлхийн эдийн засгийн түүхнээ урьд хожид үзэгдээгүй явдал болох аж. ДНБ-ээ 58 дахин өсгөдөг өөр улс үндэстэн дэлхийд нэрлэгдээгүй байна. Яг одоогийн Хятадын суртал нэвтрүүлгээр энэ 40 жилийн сүүлийн таван жил онцгой болж, түүхнээ Хятадын онцлогтой социализмын шинэ эрин үе хэмээгдэж буй. Энэ тавхан жилд юу эсийг амжууллаа гэхэв. Өнгөрсөн таван жилд ядуу хүн амын тоог 68 сая гаруйгаар цөөрүүлж, 8.3 сая хүнийг өөр нутагруу нүүлгэн амьдралыг нь өөд татаж, ядуурлын хэмжээ 10.2 хувьтай байсныг 3.1 хувь болгон бууруулжээ. Оршин суугчдын орлогын жилийн дундаж өсөл­тийг 7.4 хувьд хүргэсэн нь улсын эдийн засгийн өсөлтийн хурдаас илүү байна. Эдүгээ Хятад нь дэлхийн хамгийн олон хүн амтай, гэхдээ дунд зэргийн орлоготой цорын ганц улс болж тодорлоо. Гадаадад жуулчлах хятад иргэд 83 сая байсан бол 130 сая гаруй болж, өндөр настны даатгалд 900 сая хүнийг, эмчилгээний даатгалд 1.3 тэрбум бүх хүнээ хамруулж, нийгмийн баталгааны дэлхийн хамгийн том сүлжээг байгуулсан байна. Хятадын хүн амын дундаж наслалт 76.7 хүрсэн нь тэрбум гаруй хүн амд нь харьцуулж үзвэл гайхамшиг гэхээс аргагүй.

Хятадын дундаж наслалт 76.7 хүрсэн нь тэрбум гаруй хүн амд нь харьцуулж үзвэл гайхамшиг

Тэгэхээр тэр “40”-өөс “5”-ыг салгаж аваад, түүнийгээ ололт хэмээн сурталдахад болохгүй нь юу байх билээ. Яг манай Монголын дэргэд, хил залгаа, өдөр тутам холбогддог хөрш маань ийм аугаа хүчирхгээр босч ирснийг бид тусгаж авах, хамтын ажиллагаандаа тооцох, тэр их орлого ба мөнгөнөөс зөв, хуулийн дагуу хамтарч бизнес хийгээд ашиг хүртэх нь зүйтэй мэт. Хятадын дундаж наслалт 76.7 хүрсэн нь тэрбум гаруй хүн амд нь харьцуулж үзвэл гайхамшиг Тэрхүү 40 жил дээр нэмэгдэх ойрын таван жилд өмнөд хөрш маань ямар лут зорилтын ард гарах бол. Тэд хөдөө аж ахуйруу том дайралт хийх нь ээ. Орчин үеийн хөдөө аж ахуйг буй болгоно гэж байна. Хөдөө тосгоны нэг ба хоёр, мөн гуравдугаар аж үйлдвэрийг уялдуулан хөгжүүлнэ, хөдөө тосгоны аж үйлдвэрийн сис­темийг буй болгон, тариачдын орлогыг нэмэгдүүлнэ гэжээ. Хөдөөгийн I, II, III аж үйлдвэр гэж юу болох, тэр нь манайд ямар хамаатайг судлах ёстой болж таарлаа. Орчин үеийн хөдөө аж ахуй гэдгээ ингэж төлөвлөжээ:

Үндэсний үр тарианы аюулгүй байдлыг баталгаажуулж, хөдөө аж ахуйн бүтцийг сайжруулан, орчин үеийн хөдөө аж ахуйн аж үйлдвэр, боловсруулах, хөтлөн явуулах системийг түргэн байгуулж, хөдөө аж ахуйн өсөлтийг шаардаж байсан бол одоо чансаатай хөгжлийг шаардана гэжээ. Хөдөө тосгоны соёлч боловсон байдлыг ч эрс сайжруулна гэлээ. Экологи ба хөдөө аж ахуй хоёрыг шууд холбоод авлаа. Хөдөө тосгоны байгаль орчны асуудлыг зохицуулж, тариачдын амар амгалан, аз жаргалтай амьдрах үзэсгэлэнт сайхан нутаг усыг нь бүтээн байгуулна гэлээ. Энэ бүхнээ чансаатай хөгжил гэж нэрлээд байх шиг. Ардын төлөөлөгчдийн Их хурлын баримт бичгүүдэд “Чансаатай хөгжил” хэмээн нэгээр тогтохгүй олон ярьсныг бид бас судлах ёстой. 2018 оны эхний улирал өн­гөрсөн ч үлдэх гурван улиралд Хятадаас юу хүлээж болох вэ гэдэгт саяхны Хятадын Их хур­лын чуулган хариу өгчихсөн. Юуны өмнө ДНБ-ийг 6.5 орчим хувиар өсгөх, хот суурин газрын ажилгүйдлийн хэмжээг 4.5 хувийн дотор байлгаж, 2020 он гэхэд үлдсэн 30 сая ядуу хүн амыг бүгдийг нь ядуурлаас гаргана гэчихлээ. Нэг бүрчлэн задалъя. Ши Жиньпин даргын хэлснээр “Хөдөө тосгоныг сэргээн ман­дуулах стратеги бол том ажил” ажээ. Хөдөөгөө хөгжүүлдэг Хя­тадын туршлага, ерөөсөө аж ахуй хөтлөн явуулдаг хятад арга ухаанаас монголчуудад суралцахад илүүдэхгүй гэдэг утгаар би дэлгэрүүлэн бичиж байгааг уншигчид ойлгох биз ээ. Хятад яагаад том ажил хийнэ гэв. Яагаад гэвэл ядуурлаас ангид байхын тулд хөдөөг анхаар, хотуудын ачаалал, хэт төвлөрлөөс сэрэмжил гэсэн утгаар хэлэгдсэн байх.

Ши дарга хэлж байна:

-Чинээлэг болсон эсэхийг тариа­ чид маань чинээлэг байгаа эсэхээр тогтооно.

-Хятад улс хүчирхэг байя гэвэл хөдөө аж ахуй нь хүчирхэг байх ёстой.

-Хятад улс үзэсгэлэнтэй байя гэвэл хөдөө тосгон маань үзэсгэ­ лэнтэй байх ёстой.

-Хятад улс баян байя гэвэл тариачид маань хөлжиж баяжсан байх ёстой.

-Хятадын хөдөө тосгоны аугаа их, сайн сайхан хэтийн төлөвийг ХКН зурагласан юм шүү гэжээ. Ши дарга “Гурван шаардлага” гэдгийг Гуандун мужид нам толгойлж байхдаа хэрэгжүүлж байсан юм билээ. Тэр нь:

1. Гуандун нь Хятадын онц­логтой социализмыг хөгжүүлэх тэргүүн эгнээнд байнга байх;

2. Өөрчлөлт нээлтийг гүнзгий­рүүлэх түүчээ болох;

3. Шинжлэх ухаанчаар хөг­жихийг эрэлхийлэх туршилтын талбар болох ёстой гэдгийг одоо нийт Хятад даяар хэрэгжүүлэхийг саяхны чуулган уриалжээ. Энэчлэн “төдөн тийм” гэсэн Ши даргын заалтууд хөвөрч өгнө. Бүгд л дор бүрнээ утга агуулга, тодорхой зорилгод хөтлөгдсөн мэт. “Хоёр тэргүүлэх чиглэл”: -Нэн тэргүүнд бүх талаар чи­ нээлэг нийгэм байгуулах хэрэгтэй.

 

-Нэн тэргүүнд социалист орчин үеийн бүтээн байгуулалтыг биелүүлэх хэрэгтэй. “Дөрвийг баримтлан, гурвыг дэмжиж, хоёр зүйлд гавшгайлах”: Дөрвийг баримтлах

-ХКН-ын удирдлагыг баримтлах

-Хятадын онцлогтой социализ­мыг баримтлах

-Хөгжлийн шинэ үзэл санааг баримтлах

-Өөрчлөлт нээлтийн бодлогыг баримтлах Гурвыг дэмжих

-Бүх улс орны хангамжийн талын бүтцийн өөрчлөлтөд дэмж­лэг үзүүлэх

-Инновацийг хөгжүүлэх хөгж­лийн стратегийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх

-Нээлттэй эдийн засгийн шинэ тогтолцоог бий болгоход дэмжлэг үзүүлэх Хоёр зүйлд гавшгайлах

-Чинээлэг нийгмийг бүх талаар байгуулахаар гавшгайлан ажиллах

-Социализмыг орчин үеийн болгох байгуулалтын шинэ аянд гавшгайлан ажиллах гэжээ. Дээрх бүх заалтад манайхан чих тавьж, сонирхож таарах байх. Учир нь манай худалдаа, хөрөнгө оруулалтын гол түнш учраас бүгдийг нь гярхай судалж, байнга ажиглаж, тэр ажиглалтаасаа дүгнэлт хийж хамтын ажилла­гаандаа мөрдөөсэй билээ. Тог­лоомын дүрмээ “хятадын”-хаар явуулбал тэднийг ядаж соёлтой шулмаарсан.

Эх сурвалж: ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
56106
0 эможи
keyboard_arrow_up