Путины зурагтай “iPhone”-ыг 440 ам.доллараар худалдан авах боломжтой
2014 оны 7 сарын 07
Италийн тансаг эдлэл үйлдвэрлэгч Caviar брэнд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины зурагтай, 18 каратын алтаар бүрсэн iPhone 5S худалдаанд гаргажээ. Энэхүү утсан дээр Путины зургаас гадна Оросын төрийн дууллын эхний мөрийг шигтгэсэн байна.
Оросууд Ерөнхийлөгчийнхөө зурагтай “iPhone” утсыг 147 мянган рубль буюу 440 ам.доллараар худалдан авах боломжтой гэнэ.
Тансаг брэнд шинэ үеийн бэлэг тэмдэг болж буй ерөнхийлөгчийн зурагтай гар утас худалдаанд гаргаснаараа эх оронч үзлийг уриалж байгаа хэмээн тайлбарлажээ.
Ирэх онд Леонардо да Винчи, Мухаммед Али, Стив Жобс зэрэг алдартны хөрөг зурагтай алтан гар утас хулдандаанд гаргахаар зэхэж буй.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
5519
0 эможи