Трамп: Путины ялалт бидний хувьд гэнэтийн бэлэг байгаагүй

2018 оны 3 сарын 20

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин сонгуульд ялалт байгуулсанаар тэрбээр улсаа дахин зургаан жил удирдахаар боллоо. 

Тэрбээр нийт сонгогчдын 76.66 хувийн санал авснаар үнэмлэхүй ялалт байгуулсан юм. Дэлхийн олон орны төрийн тэргүүн нар Путин баярын цахилгаан илгээсээр байна.

Тэгвэл АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнөөг хүртэл нөхөрсөг харилцаатай байгаа В.Путин баярын мэндчилгээ дэвшүүлээгүй талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

Цагаан ордны тэргүүн, Кремлийн тэргүүнд баяр хүргээгүй шалтгаанаа “Путины ялалт бидний хувьд гэнэтийн бэлэг байгаагүй. Цаашид хоёр орон хамтран ажиллахад бэлэн.” хэмээн хэлсэн талаар түүний хэвлэлийн төлөөлөгч Хоган Гидли   мэдэгдэв.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
55102
0 эможи
keyboard_arrow_up