Сонгуулийн хорооны цахим хуудсыг 15 улсын IP хаягнаас хакердахыг оролджээ

2018 оны 3 сарын 19

ОХУ-ын Сонгуулийн төв хорооны дарга Элла Памфиловагийн мэдээлснээр Сонгуулийн төв хорооны цахим хуудсыг 15 улсын IP  хаягнаас хакердахыг оролдсон гэнэ.

Ямар улс орнуудын IP хаягнаас цахим халдлага үйлдсэн болохыг одоохондоо олон нийтэд мэдээлэхгүй гэдгээ Элла Памфилова мэдэгдсэн байна.

Тэрээр үүнийгээ сонгуулийн уур амьсгалыг эвдэхгүй, тайван амгалан хэвээр үлдээхийг хүссэн учраас хэмээн тайлбарлажээ.

Оросын Сонгуулийн төв хорооны цахим хуудас Москва хотын цагаар шөнийн 02 цагаас үүрийн 05 цагийн хооронд цахим халдлагад өртсөн ч халдлагыг таслан зогсоож чадсан аж.

Москва хотын цагаар 15:00 цагийн байдлаар ОХУ даяар сонгуулийн ирц 46.9 хувьтай байна.

15:00 цагийн байдлаар сонгуульд саналаа өгсөн нийт иргэдийн 55.4 хувь нь буюу дийлэнх нь эмэгтэйчүүд байгаа аж.

Одоогийн байдлаар санал авах 77199 байр ажиллаж байна. Харин 19828 байр хаалгаа хааж, санал тоолох үйл ажиллагаагаа явуулаад эхэлжээ.

 

Эх сурвалж: GOGO.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
55007
0 эможи
keyboard_arrow_up