Ши Жиньпин үндсэн хуульд үнэнч байхаа тангарагласан Хятадын анхны удирдагч боллоо

2018 оны 3 сарын 18

Өчигдөр буюу Бямба гарагт Ши Жиньпин үндсэн хуульд үнэнч байхаа тангарагласан Хятадын анхны ерөнхийлөгч, зэвсэгт хүчний ерөнхий командлагч боллоо.

Arslan.mn

Бүх Хятадын Ардын Хурлын танхимд болсон арга хэмжээний үеэр эхлээд төрийн дуулал эгшиглэж, дараа нь Ши Жиньпинийг үндсэн хуулийн эхийг залсан индэрт урьжээ.

Тэрээр зүүн гараа үндсэн хууль дээр тавьж, баруун гараа зангидан дээр өргөж тангарагийн үгийг хэлсэн юм. Ши Жиньпиний дараа Бүх Хятадын Ардын Их Хурлын шинэ дарга Ли Заньшу, шинэ дэд ерөнхийлөгч Ван Чишань нар мөн адил тангараг өргөжээ.

Ерөнхийлөгч болон дэд ерөнхийлөгчийн алба хаах хугацааны хязгаарыг хассан, социалист хөгжлийн тухай Ши Жиньпиний онолыг тусган шинэчилсэн үндсэн хуулийн дагуу анх удаа төрийн дээд удирдлагууд ийнхүү тангараг өргөдөг болж байгаа юм.

Хятадын төрийн бүх түвшний албан хаагчид 2016 оноос эхлэн тангараг өргөдөг болсон бол өнгөрсөн долоо хоногт хийсэн үндсэн хуулийн шинэчлэлээр уг ёслол нь албан ёсны дүрэм болж байгаа ажээ.

Хоёр долоо хоног үргэлжилсэн Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал өнөөдөр өндөрлөж байна. Тус улсын өнцөг булан бүрээс ирсэн 2,000 орчим төлөөлөгч өнгөрсөн хугацаанд тасралтгүй хуралдаж, 2018 оны нийгэм эдийн засгийн зорилтууд, үндсэн хуулийн шинэчлэлийг баталсан юм.

 

Эх сурвалж: South China Morning Post

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
54995
1 эможи
keyboard_arrow_up