БНХАУ-ын Төв банкны тэргүүн хэн болох нь олон улсад анхаарал татаж байна

2018 оны 3 сарын 13

13 дахь удаагийн сонгуулийн Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн их хурлын анхдугаар чуулганы үеэр БНХАУ-ын үнэт цаасны холбооны удирдлагууд санхүүгийн салбарыг нээлттэй болгох асуудлаар санал солилцсон байна.

Arslan.mn

Мөн Төв банкны дараагийн тэргүүнээр хэнийг томилох вэ гэдэг асуудал БНХАУ-д төдийгүй олон улсад нэлээд анхаарал татаж байна. Учир нь түүний орыг залгах БНХАУ-ын Төв банкны шинэ тэргүүн олон сорилтуудтай нүүр тулах юм. Тодруулбал, БНХАУ өнгөрсөн онд газрын тосны импортоор АНУ-ыг гүйцэж түрүүлсэн, дэлхийд худалдаагаараа тэргүүлж байгаа зэрэг нь Төв банкных нь шинэ тэргүүнд шахалт болж магадгүй гэж ажиглагчид харж байна. Түүнчлэн АНУ ган болон хөнгөн цагааны импортод гаалийн татвараа нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн нь Ши Жиньпиний агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн арга хэмжээнээс илүү БНХАУ-ын ган үйлдвэрлэгчдэд эрсдэл учруулна гэж “Bloomberg”-ийн шинжээчид тайлбарлаж байна. Үүнтэй холбоотойгоор тус улсын хүнсний салбарын тэргүүлэгч компани болох “Cofco Group” АНУ-тай худалдааны дайн хийх нь сайнаар нөлөөлөхгүй гэдгийг анхааруулжээ.

Эх сурвалж: bloombergtv.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
54795
2 эможи
keyboard_arrow_up