Путин АНУ-ын засаг захиргааг Францын банкнуудад дарамт шахалт үзүүлсэн гэж буруутгалаа
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин АНУ-ын засаг захиргааг Францын банкнуудад дарамт шахалт үзүүлсэн гэж буруутгалаа. Францын Засгийн газар ОХУ-д байлдааны хөлөг онгоц нийлүүлэх гэрээ байгуулсан нь Цагаан Ордонд таалагдаагүй гэж Путин үзэж байна.
Владимир Путин ОХУ-д суугаа гадаадын Элчин сайд нарын уулзалтад оролцож, Оросын гадаад бодлогын талаар илтгэл тавьсан юм. Түүний илтгэлээс өмнөхөн Францын BNP Paribas банк Иран, Суданы эсрэг тавьсан хориг арга хэмжээний тогтоолыг зөрчсөн гэдгээ хүлээн зөвшөөрч, 8,9 тэрбум доллараар торгуулсан юм.
Хэдийгээр том банк нь хэрэгт орооцолдсон ч гэсэн Францын Засгийн газар ОХУ-ын Тэнгисийн цэргийн хүчинд зориулан 1,2 тэрбум еврогийн өртгөөр хоёр ширхэг Мистрал хөлөг онгоц үйлдвэрлэх гэрээгээ хэрэгжүүлнэ гэж амалж байна. Франц улсад үйлдвэрлэдэг Мистрал байлдааны хөлөг онгоц нь тавцан дээрээ нисдэг тэрэг тээвэрлэдэг бөгөөд орчин үеийн төхөөрөмж, зэвсгээр тоноглогдсон байлдааны хөлөг юм.

- See more at: http://world.time.mn/content/47051.shtml#sthash.IGMgCatY.dpuf