Хятадын 28 хот агаарын бохирдлоо бууруулжээ

2018 оны 1 сарын 12

Хятадын хамгийн их үйлдвэрлэлийн нягтрал ихтэй хойд нутгийн 28 хотод  агаарын бохирдолтой тэмцэх үүргийг өгсөн юм.  Уг 28 хот өнгөрсөн оны  эцэст агаарын чанарын талаар тавигдсан зорилтоо давуулан биелүүлжээ.

Хятадын хойд хэсгийн 28 хотод  PM2,5 гэдэг нэр бүхий аюултай бичил тоосонцрын хэмжээг 2017 оны аравдугаар сараас энэ оны гуравдугаар сар хүртэл 10-20 хувиар буулгах үүрэг өгсөн байгаа.  Эдгээр хотуудад үйлдвэрийн идэвхийг бууруулж, нүүрсний хэрэглээг өвлийн улиралд багасгах даалгавар өгсөн байв

Хятадын хүрээлэн буй орчны яам (MEP) 2017 оны сүүлийн гурван сард бүх хотууд нь тавигдсан зориулалтын үзүүлэлтээ нэмэгдүүлсэн гэж мэдэгдлээ. Агаарын бохирдлын  дундаж хуримтлал бүсүүдэд нэг шоо метрт 71 микрограмм болсон нь өмнөх оныхоос нь 34,3 хувиар багасчээ.

Яам мэдээлснээр Шижячжуан хот нь Хятадын хамгийн их бохирдолтой хотуудын нэг бөгөөд Хэбэй мужийн нийслэл. Тэнд 2017 оны сүүлчээр агаарын бохирдол ба тооцонцорын  PM2,5  төвшин 54,8 хувиар унан тавигдсан зорилтын 25 хувиар хоёр дахин багасчээ. Гэвч  PM2,5 тоосонцрын дундаж нягтрал  Шижячжуанд 85 микрограммын төвшинд байгаа нь Хятадын стандартын 35 микрограмм,  мөн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын стандартын 10 микрограммаас хамаагүй дээгүүр байна.

Бээжинд гурван сарын дотор PM2,5 бохирдлын тоосонцорын хэмжээ 53,8 хувиар багассан байна. Цаг агаарын таатай нөхцөл бас энд нөлөөлжээ.

Өмнө мэдээлж байснаар Хятад халаалтын улирлын дөрвөн сард  зам, усны байгууламжуудын бүтээх ажлыг зогсоосон байгаа бөгөөд мөн  барилга байшинг буулгах ажлыг бас хоригложээ. Энэ  үе нь  хотуудад халаалт өгсөн өвлийн дөрвөн сарыг хамаарч байгаа юм.

Хятад өөрийн хотуудын агаарын бохирдолтой дөрөв дэх жилдээ идэвхтэй тэмцэж байна. Олон жилийн  эдийн засгийн тасралтгүй өсөлтийн дагавар бохирдлыг арилгах зорилгыг одоо тэд амин чухал асуудал гэж үзэж байгаа юм. Аюултай агаарын бохирдол, ус, хөрсний хог бохир зэрэг нь Хятадад хэдэн зуун мянган зуурдын үхлийг дагуулж байгаа билээ.

Агаарын бохирдлыг буулгах үүднээс  үйлдвэрлэлийг идэвхийг сулруулах, том үйлдвэрүүдэд  экологийн хэм хэмжээний хатуу журам ноогдуулж байгаа нь үйлдвэрлэлийн  зардлыг буулгаснаар ашгийг нь хэвээр  үлдээх боломжийг хадгалж байгаа гэж  SocGen компанийн ерөнхий эдийн засагч Яо Вэй ярьж байна. Харин тэрбээр  Хятадын эрх баригчдын авч байгаа арга хэмжээ нь  нийлүүлэлтэд мэдэгдэхүйц цочрол өгнө гэлээ. "Хятадын засгийн газар агаарын бохирдолтой хийх тэмцэлд ноцтойгоор хандаж байгаа” гэж Яо бичсэн байна. 

Эх сурвалж: Eagle.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
52227
0 эможи
keyboard_arrow_up