Монгол-Хойд Солонгосын худалдаа 2017 онд түүхэн дээд хэмжээндээ хүрчээ
Монгол-Хойд Солонгосын худалдаа 2017 онд түүхэн дээд хэмжээндээ хүрснийг өнөөдөр гаргасан KOTRA (Korea Trade-Investment Promotion Agency) байгууллагын тоон мэдээлэлд дурджээ.
2017 онд хоёр орны хоорондын худалдаа 43 хувь өсөж, $2.29 саяд хүрсэн байна.
Өсөлтөд гол нөлөө үзүүлсэн худалдаа нь Монголоос Хойд Солонгост экспортлосон тамхины бүтээгдэхүүн байжээ. Тамхины экспорт өмнөх жилээс 55 хувь нэмэгдэж, $1.92 саяд хүрсэн байна.
Мөн 2017 онд Хойд Солонгосоос Монголд импортлосон барааны хэмжээ 2.1 хувь нэмэгдэж, $370,000 болжээ. Монголоос Хойд Солонгост гаргасан барааны 92.2 хувийг тамхи эзэлж байна. Хойд Солонгос 2016 оноос эхлэн Монголоос тамхи авч эхэлжээ.
Харин Хойд Солонгосоос Монгол улсын авдаг гол импорт нь эмийн бүтээгдэхүүн байна.
Нийт импортын 78 хувийг эм, эмийн бүтээгдэхүүн эзэлжээ.
Эх сурвалж: Yonhap News