В.Путин улсынхаа хөгжлийг тодорхойллоо

2017 оны 12 сарын 25

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин энэ сарын 23-нд болсон Нэгдсэн Орос намын XVII их хурлын үеэр улсынхаа хөгжлийн төлөвлөгөөг танилцуулж, эдийн засаг, нийгмийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх гарцын талаар ярьжээ. Улс орныхоо хөгжлийг баталгаажуулан, ядуурлыг бууруулах, эдийн засгийн хөгжлийг ахиулах тухай Кремлийн тэргүүний илтгэлийг Нэгдсэн Орос намын албан ёсны сайтад нийтэлсэн байна.

Илтгэлд “Оросын эдийн засгийн хөгжлийг хурдасгахын тулд дараах шийдлийг хэрэгжүүлэх шаардлагатай. Нэгдүгээрт, иргэдийн ашиг сонирхол, эрх чөлөөг баталгаажуулж, ардчиллыг хөгжүүлэх. Хоёрт, шүүх засаглалыг төгөлдөржүүлж, хуулийн орчныг чөлөөтэй болгох. Гуравт, гадаад бодлогоо эрчимжүүлж, дипломат харилцаагаа хөгжүүлнэ” хэмээн дурджээ. Түүнчлэн Оросын ерөнхийлөгч иргэдийнхээ аюулгүй байдал, улс орны ашиг сонирхлыг хохироох бодлого баримтлахгүй гэдгээ онцолсон байна.

 

Х.Заяа

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
51495
0 эможи
keyboard_arrow_up