ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин 4 цаг сэтгүүлчидтэй уулзлаа
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин энэ сарын 14-нд Москва хотод жил бүр зарладаг гадаад,дотоодын 54 сэтгүүлч оролцсон хэвлэлийн бага хурлыг хийжээ. Энэ нь түүний ирэх жил болох ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө хийж буй сүүлчийн хэвлэлийн бага хурал юм. Энэ үеэр тэрээр зэвсэгт хүчинд төсөв мөнгө зарцуулах нь чухал ач холбогдолтой болохыг онцлон дурдсан байна. Гэхдээ улс орны аюулгүй байдлыг хангахад тэнцвэрт байдлыг хадгалах шаардлагатай. Мөн үндэсний эдийн засагт аюул учруулахгүй байх ёстой гэв. Түүнчлэн ОХУ үндэсний төсөв болон зэвсэглэлийн асуудалд оролцохгүйгээр хуурай замын, усан замын зэвсэгт хүчинд анхаарал хандуулна гэж мэдэгджээ. Түүнээс гадна Владимир Путин эдийн засгийн салбарт ОХУ хориг болон газрын тосны үнийн уналт гэсэн хоёр бэрх цагийг туулсан. Гэвч эдийн засгийн үзүүлэлтээ өсгөж чадсан гэж ярьжээ. Харин улс төрийн талаар хэлэхдээ “ Бид сөрөг хүчний талаар ярихдаа талбай эсвэл тайзны араар болон ард түмний эсрэг чиглэсэн дэглэмийн тухай ярихдаа шуугиан дэгдээх нь хамгийн чухал биш гэдгийг онцолсон байна. Сөрөг хүчин нь тодорхой, ойлгомжтой хөтөлбөрийн үйл ажиллагааг танилцуулах ёстой гэж ерөнхийлөгч хэлжээ.
Мөн Украйнд үүсээд байгаа асуудлын тухай дурдав. Тэрээр Умард Солонгос оршин тогтнохын тулд цөмийн зэвсгийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээс өөр гарцыг олж харахгүй байгаа юм. Харин ОХУ-ын тус улсын талаар баримталж буй байр суурь нь одоогийн улс төрийн байдалд захирагдаж биш зөвхөн асуудлыг бүтээлч замаар шийдэхээр оролдож буйгаараа бусад улсаас ялгаатай гэв. Түүнчлэн Владимир Путин ерөнхийлөгч Дональд Трампын үйл ажиллагаанд зарим нэгэн зөв алхам байгааг олж харж байна гэсэн дүгнэлт хийснээ дурдсан байна. Гэхдээ түүний хийсэн,гаргасан шийдвэрийг би дүгнэх эрхгүй. Зөвхөн түүнийг сонгосон ард түмэн нь дүгнэх эрхтэй гэж мэдэгджээ. Ерөнхийлөгч Дональд Трамп ОХУ-тай хоорондын харилцаагаа сайжруулахыг хүсч байгаа гэдэгт итгэж байна гэж нэмж хэлсэн байна.
Х.Оюунболд
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин